Thursday, December 18, 2014

Усчин “бурхан”



Нэгэн цагт С.Баавгай тэнхээтэй байлаа. Залуу халуун насныхаа аагаар галзуу барын аманд гараа хийхээс ч буцахгүй үхэлтэй тулалдаж, дээсэн дөрөөн дээрх бусдын амийг аварч явж. Үхлийн өөдөөс зориглон алхаж явсан үе түүнд бий. Гэвч амар сайхандаа жаргадаг бусад үлгэрээс энэ түүх өөр.
Сосорбарамын Баавгай 1957 онд Улаанбаатар хотод айлын ес дэх хүүхэд болон мэндэлжээ. Тэднийх Дархан хотод нүүж, хүү гуравдугаар арван жилд элссэн байна. Түүнийг тавдугаар ангид орсон жил Барилгын цэргийн 111 дүгээр ангийн хөгжимчин хүүхдүүд тоглолт хийсэн нь угийн дуу хөгжимд дуртай хүүд онц сонирхолтой санагдав. Дүрэмт хувцсаар жигдэрсэн, сүр жавхаатай, үеийнх нь авьяаслаг хөвгүүд “Манай цэргийн хөгжмийн анги гоё шүү дээ, чи орооч” хэмээн ятгаснаар урлагийн хүн болох хүслийг нь улам бадраажээ. Энэ тухай аав, ээждээ хэлэхэд дурамжхан хүлээж авсан гэдэг. Нэгэнт сэтгэл шулуудсан тэрбээр тавдугаар ангиа төгсөөд мөнөөх цэргийн ангид элсэх хүсэлтээ хүнээр бичүүлээд аав, ээждээ захидал үлдээн, мөрөөдлөө биелүүлэхээр “үүрнээсээ” нисэв ээ. Улмаар тромбон хөгжим сурч, ахлагчаас хөгжмийн дарга, удирдаач хүртэл дэвшин, олон ангид хуваарилагдан, цэргүүдэд хөгжим заадаг байв. Түүнийг Иргэний хамгаалалтын 122 дугаар ангид ажиллаж байхад дотоод зохион байгуулалт өөрчлөгджээ. Ингээд 1982 онд түүнийг хөдөө томилох гэтэл амьдралынхаа олонх жилийг орон нутагт өнгөрөөсөн тэрбээр хотод үлдэх хүсэлтэйгээ захирагчдаа хэлжээ. Усчин зааварлагч багш болох юм бол хотод үлдэх боломжтой байв. Хөгжимчин эр 1989 оны тавдугаар сард сургалтад хамрагдан, Баянбүрд дэх усан санд дадлага хийж, усчин зааварлагч болоод наймдугаар сард шүхэрчин аврагчдад анхныхаа хичээлээ заасан байна. Ийм мэргэжилтэй хүн тэр үед байгаагүй, тэр анхных нь. Ийн ажилласаар 100 гаруй шавьтай болж, усанд осолдсон 180 гаруй хүний цогцос гаргаж, 80 орчим хүний амь аварч, 1999 оноос гавьяаныхаа амралтыг эдлэх болжээ. Одоо л амар амгалан амьдаръя гэсэн боловч санаснаар нь болсонгүй. Зовсны эцэст жаргана гэдэг, үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг зүгээр л ганган хуурмаг үг бололтой. Арга ч үгүй дээ, энэ үлгэр биш, бодит амьдрал хойно...
Өдгөө тэрбээр полиартрит буюу олон үеийн үрэвсэлт өвчинтэй, бөөрөндөө хоёр удаа мэс засал хийлгэж, улмаар нойр булчирхайн хавдартай болжээ. Бөөрний хагалгаанд дахин орохоор Нэгдүгээр эмнэлэгт томографийн зураг авахуулж байхад нь түүнтэй уулзав. Ярилцлага өгөхөөс анхандаа татгалзаж байсан энэ бардам сэтгэл, бахдам гавьяатай аврагч эрд бусдын тус юу юунаас илүү хэрэгтэй...
-Хэзээнээс бие тань өвддөг болсон юм бэ?
-25-40 насандаа хүн ид хийж бүтээдэг юм байна. Үүргээ гүйцэтгэж явах үед үе мөч өвддөг байсан ч залуу болоод тэр үү, нэг их тоодоггүй явж. Нэг өвдөхөд байгууллагаас 50 мянган төгрөгийн туслалцаа үзүүлэх журамтай байлаа. Онцгой байдлын аврагчийн ажлыг хүнд нөхцөлд хамааруулах хуулийн заалт тэр үед байгаагүй. Тиймээс өвчнөө эм, тариагаар намдааж, ойр зуурхан аргалаад л яваад байсан юм. Тэтгэвэрт гарснаас хойш бөөр, нуруу ойр ойрхон зовиурлах боллоо. Угаасаа л өвддөг юм гээд нэг их тоогоогүй. Гэтэл үе мөчний үрэвсэл буюу радикулит өвчин байсан нь хүндэрч полиартрит болсон. Дөрвөн мөч татаад хөдөлж ч чадахаа байлаа. Тэгж явсаар бөөр хурц өвдөж, шооконд орохын даваан дээр хагалгаанд орсон. Түүнээс хойш бөөрөндөө дахин нэг удаа хагалгаа хийлгэж, одоо гурав дахь удаагаа мэс засалд орох шаардлагатай болсон. Бөөрний ус идээ нь элэг, цаашлаад нойр булчирхайд нөлөөлсөн юм байх. Өдгөө нойр булчирхайн хавдар оноштой, өдөрт зургаан цагийн зайтай морфин уудгийн хүчинд амьдарч байна.
-Эмчлэх арга бий юү?
-“Ямар ч эмчилгээгүй, морфиноор л түр аргалж бай” гэж эмч нар хэлсэн. Морфин хар тамхины хольцтой болохоор зүгээр ч нэг эмнэлгийн магадлагаагаар олгохгүй, олон шат дамжлагатай. Биеийн дархлаа сайжруулах эм тариа хэрэглэж болохгүй. Хавдар сэдэрдэг гэсэн. Сэдрээхгүй бол хавдар хүндэрдэггүй тал байдаг юм билээ. Тэр хэмжээнд хүртэл харзная гэсэн байдлаар хавдрын эмчид сард нэг үзүүлдэг. Долоо хоногт нэг удаа өрхийн эмнэлгийнхэн ирдэг. Зовиурыг нь морфин ууж намдаагаад харж суухаас өөр аргагүй. Ядаж бөөрөө эмчлүүлээд авбал учир бий. Бөөрний хагалгаанд орох гэж гурван удаа томографийн зураг авахууллаа. Өнөөдөр бас авахуулах гэж явна. Нэг ийм зураг авахуулахад 360 мянган төгрөг юм байна.
-Усчин аврагчид үе мөчний өвчтэй болох магадлал өндөр байдаг уу?
-Миний шавь нарын дунд нуруу бөөр нь өвддөг, гар хөл нь татдаг хүн олон. Одоо үүргээ гүйцэтгэж яваа залуусаас “Багш шиг болох нь ээ” гэж шогширдог хүмүүс бий. Залуу насанд барагтай бол бие өвдөж хавдахгүй ч, насны эцэст дархлаа сулрахаар өвчин хууч сэдэрдэг юм байна. Дээхнэ үед бол армийн эрүүл мэндийн үзлэгт жилд нэг удаа хамруулна. Түүнээс биш, аврагч гээд байнгын эрүүл мэндийн хяналтад байлгана гэж үгүй. Иргэний хамгаалалтын газар нь Онцгой байдлын албад шилжсэнээс хойш 10 жил боллоо. Одоо хангамж ямар болсныг мэдэхгүй. Ямартай ч аврагч нарын эрүүл мэндэд анхаарал тавьдаг байгаасай. Тэд энх тунх, багаж хэрэгсэл нь бүрэн байж л үүргээ гүйцэтгэн, олон хүний амь аварна шүү дээ.
-Дээхнэ үед багаж хэрэгсэл ховор байсан биз?
-Тэр үед манай улс социалист орнуудтай л холбоо харилцаатай байсан учир гаднаас тэр бүр тоног төхөөрөмж, зориулалтын хувцас ирэхгүй. Оросуудын хэрэглэж байсан хуучин нойтныг хэрэглэнэ. Багаж, хувцасгүй тохиолдолд биедээ спирт түрхээд л шумбана шүү дээ. Зориулалтын хувцастай шумбасан ч усны даралт хүчтэй. 5-7 метрийн гүнд очихоор чих шуугиад юу ч сонсогдохгүй, тархи хүйт даагаад явчихна. Гүнд шумбахдаа 25-ын туухай барьж ороод 2-3 минут амьсгаагаа түгжинэ. Тэр хооронд ойр хавийн газраа самнадаг байсан. Одоо зориулалтын багаж, хувцастай болсон ч цусны даралт гэдэг осолтой учир манай усчид эрүүл мэндээ хамгаалж байгаасай.
-Та анхны аврах ажиллагааныхаа тухай ярьж болох уу?
-Би зааварлагч багшийн сургалтад хамрагдах явцдаа аврах ажиллагаанд оролцдог байсан. Сэтгэл зүйтэй их холбоотой ажил юм билээ. Дээхнэ үед холбоо харилцаа муутай. Хүн усанд живлээ гэхэд 102 дугаарт дуудлага өгч, тэд Иргэний хамгаалалтын газарт хэл өгдөг учир цаг хугацаа их алддаг байлаа. 1989 оны долдугаар сард анхны ажиллагаанд оролцсон санагдана. Нас бараад долоо хоносон хүний цогцос таван метрийн гүнээс олж, өргөөд дээш сэлсэн. Усанд удсан болохоор цогцос муудаж зөөлөрсөн байсан. Тэгээд гарыг нь салгаад гаргаад ирсэн. Тэгэхэд их цочирдсон.
-Ажлын онцлогоос шалтгаалсан сэтгэлзүйн өөрчлөлтөд орж байв уу?
-Анхандаа айдаг байлаа. Манай Баяр гэж өвгөн багш “Та нар тангараг өргөсөн улс. Үхсэн хүн бариад авахгүй, битгий ай. Амьд хүнээс л айж яв. Өөд болсон настай хүнийг ээж, ааваа, үеийнхэн байвал ах дүү, анд нөхрөө гэж бод” гэж захидгийг марталгүй санаж явдаг.
Өчнөөн сайн усчин аврагч хэд хэдэн удаа уснаас цогцос гаргаад ажлаа орхисон тохиолдол бий. Тэр үед Иргэний хамгаалалтын газар нь ГССҮТ, мооргтой хамтран ажиллаж, шинэ аврагчдаар цогцос зөөлгөх зэргээр дасгаж, айдсыг нь үргээдэг байлаа.
-Таны айдас юу вэ?
-Иргэний хамгаалалтын газрын аврагч усчид нь үер ус, гал түймэр гээд бүх төрлийн ажиллагаанд дайчлагддаг байсан. Одоо усчин, шүхэрчин аврагч гээд тусдаа зохион байгуулалттай болж. Аврагчдаа осолдож, эндэх вий гэдгээс л айдаг даа. Тэдний эрүүл мэндэд төрөөс анхаарал тавьдаг болоосой.
-Үүргээ гүйцэтгэж явахдаа амиа алдахаа шахсан тохиолдол бий юү?
-Байлгүй яах вэ. Туул голд аврах ажиллагаа явуулж байхад хөлөөрөө юманд орооцолдоод сандарч байсан. Орхон голд шумбаж байхад барьж явсан олс миний хөл болон ургамалтай орооцолдож, ноцолдоод дийлээгүй. Аз болж манай аврагч ирж тасалсан. Тийм үед тайван байхгүй бол болдоггүй. Цаг хугацаа их удаан өнгөрдөг юм билээ. Дөрөв, таван минут болсон гэж бодоод гарч ирээд цаг харахад гурван минут л өнгөрсөн байсан. Амьдрал кинонд гардаг шиг нүдний өмнүүр жирэлзээд, усч хүн усандаа гэдэг нь болж байна гэж бодсон. Харин гарч ирсний дараа амьдрал хэчнээн сайхан, үнэтэй санагдана гээч.
-Тэгвэл хамгийн өр өвтгөм үйл явдал юу байв?
-50 гарсан эр 17-18 насны хүү, охинтойгоо жимсэнд явжээ. Гэтэл охин нь усанд урсчихаж. Дүүгээ аврахаар ах нь араас нь орж. Хоёр хүүхэд нь живэхээр эцэг хүн ус руу орохгүй гээд яах вэ. Ингээд гурвуулаа живж өөд болсон. Тэдний цогцсыг ачаад явж байхад өөрийн эрхгүй сэтгэл шимширсэн.
-Амийг нь аварсан хүмүүс тантай холбоотой байдаг уу?
-Тэр үедээ баярласнаа хэлдэг юм. Хожим энд, тэнд “Та миний ээжийн, дүүгийн амийг аварсан” гэх хүмүүс таардаг. Тэдний урмаар л амьдарч байна. Осолдсон хүмүүсийн ар гэрийнхэн “Хаа нэгтээ амьд байгаа ч юм бил үү. Амиа алдсан байсан ч яах вэ. Ядаж цогцсыг нь олоод өг” гэдэг. Баярласнаа илэрхийлэх нь олон ч бидний ажлыг ойлгохгүй нь бий. Усанд живсэн хүн яг тэр газраа байна гэж үгүй. Бид урсгалын хурд, хүнийх нь жин, булан тохойн тоо, гүнийг тооцож байж эрлээ эхлүүлдэг. Гэтэл “Хурдал, энд л орсон байх ёстой, та нар ажлаа хийсэнгүй, аврах боломж байхад удсаар байгаад үхүүлчихлээ” гэж уурладаг. Манай хоёр аврагч нэг хүний цогцсыг гаргаж ирэхэд ар гэрийнх нь хүн цохиод авсан тохиолдол бий. Бид тэр бүхнийг сэтгэлийн тэнхээгээр давдаг даа.
-Танд одоо юу шаардлагатай вэ?
-Би зургаан хүү, нэг охинтой. Одоо Орбитод том хүүгийнхээ гэрийг бариад эхнэртэйгээ амьдардаг. Том хүү гурван хүүхэдтэйгээ айлын байшин хөлсөлдөг. Алийн бүр хүүхдүүддээ дараа болж амьдрах вэ, гэртэй л болчих юмсан. Амьдралынхаа үлдсэн жаахан хугацааг амар тайван, зовлон шаналалгүй өнгөрүүлэхсэн. Манай Иргэний хамгаалалтын 122 дугаар ангийн ахмадын хорооны дарга “Ийм өвчтэй, зовлонтой хүн байна. Урьд нь ингэж, тэгж ажиллаж байсан” гээд Онцгой байдлын ахмадын зөвлөлд урьд нь танилцуулахад “Манайх байгуулагдаад арван жил болж байна. Иргэний хамгаалалтын газар байх үеийн асуудлыг бид мэдэхгүй” гэсэн хариу өгсөн байсан.
Эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, амиа ч алдаж мэдэх ийм ажил хийдэг байсандаа одоо харамсдаг уу гэж асуухад “Олон хүний амь аварснаараа харин ч бахархдаг шүү ” гэж хариулахдаа өвчиндөө зовиурлан цонхийсон царай, гал нь буурсан харцанд нь баярын оч гялалзах шиг болов. “Надад одоо гавьяа шагнал хэрэггүй ээ. Шавь нар, аврагчид маань л амьд мэнд, өвчин шаналалгүй байвал миний хүсэх шагнал тэр” хэмээсэн. Бид бурхан, бурхан гэж амьгүй барималд сүсэглэдэг ч, үнэндээ бурхан гэдэг бидний дунд хамгийн энгийнээр л оршдог бололтой. Амьдрал яг л ёгт үлгэр шиг, урт богиноороо бус, агуулгаараа л үнэлэгдэх юм даа...

Б.Дөлгөөн

Рэй усан дор хөөмийбит эгшиглүүлж “Гиннес”-т бүртгүүлнэ


 2014 оны 10 сарын 10
 

 Уруул, хэл, дуу хоолойгоо ашиглан айзам хэмнэл, аялгуу гаргахыг битбокс гэдэг. Хөгжөөд 40 орчим жилийн нүүр үзэж буй битбоксыг өдгөө улс бүр өөр өөрийнхөөрөө янз бүрийн хөгжимтэй хослуулах болсон. Тэгвэл 10 гаруй жил энэ урлагаар хичээллэж буй Рэй буюу Б.Нарандэлгэр битбоксыг хөөмийтэй хослуулан дэлхийд таниулах зорилго тавьжээ. Түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Таныг Японд сургууль төгссөн гэж дуулсан. Одоо юу хийж байна вэ?
-Тийм ээ. Японд агаарын бохирдлыг бууруулах тухай сэдвээр магистраа хамгаалаад өнгөрсөн дөрөвдүгээр сард Монголдоо ирсэн. Одоогоор “Хөөмийбит Монголынх” төсөл хэрэгжүүлж байна. Энэ ажлын хүрээнд хөөмийбитийг “Гиннес”-т бүртгүүлэхээр зорьж байгаа.
-Хөөмийбит гэж юу вэ. “Гиннес”- ийн амжилтад ямар төрлөөр бүртгүүлэх вэ?
-Америкт үүссэн битбоксыг үндэснийхээ язгуур урлаг болох хөөмийтэй хослуулан шинэ урсгал бий болгож, дэлхийд таниулах зорилгоор “Гиннес”- ийн амжилтад бүртгүүлэхийг хүссэн. Хөөмий, битбоксыг хослуулсан зургаан төрлийн аялгуу (богино хэмжээний) усан дотор гаргаж үзүүлэх юм. Миний санаачилсан төслийг ССАЖЯ дэмжиж байгаа.
-Ганцаараа хийх үү, эсвэл өөр битбоксчидтой хамтрах уу. Санаагаа хэзээ олсон бэ?
-Ганцаараа. Нэг жилийн өмнө усанд сэлж байхдаа энэ тухай анх бодсон. Одоогоор “Орчлон” бассейнд бэлтгэлээ базааж байна. Энэ ондоо багтааж бүртгүүлнэ.
-Усан дор хөөмийбит хэдэн минут эгшиглүүлэх вэ. Хүндрэлтэй тал нь юу вэ?
-Буруу амьсгалбал ус залгих аюултай. Анх бэлдэж байхад хэтэрхий их ус залгиж, шингэн алдсан. Одоогоор усан дор хөөмийбитийг нэг минут хийж байна.
-Японы битбоксчидтой хэр ойр ажилласан бэ?
-Суралцахынхаа хажуугаар уран бүтээлээ хийж, олон тоглолтод оролцсон. Японы олны танил хүмүүстэй ч их нөхөрлөсөн. Токиогийн нэгэн богино долгионы радиод ярилцлага өгч амжсан шүү. Өнгөрсөн нэгдүгээр сарын 14-нд 56 орны язгуур урлагийнхныг хамруулсан наадамд оролцож гран при хүртсэн.
-Хөөмийбитээрээ олонд танигдах боломж хэр байна вэ?
-Япончууд Монголын үндэсний урлагийг их сонирхон судалж, суралцдаг ард түмэн. Хөөмийг битбокстой хослуулсан миний уран бүтээлүүд япончуудад их таалагдсан. Тэд хөөмийбитийг сонирхон надаар заалгах гэдэг. Японд долоон шавьтай. Гэхдээ зөвхөн битбокс гэлгүй, төмөр хуур, хөөмий зэргийг заасан.
-Шинэ уран бүтээлийн олз ихтэй юү?
-Гурван уран бүтээл хийсэн. Гэхдээ төсөл хэрэгжсэний дараа цацна.
-Таныг үглэдэг болсон гэж дуулсан.
-Тийм ээ. “Korg kaoss pad loop station” гэх төхөөрөмж дээр өөрөө аяа зохиож, үглэж байгаа.
Б.ДӨЛГӨӨН

Хайрын онолын ГАЖУУДАЛ буюу “ЧӨЛӨӨТ ХОС”-ын дүрэм


 2014 оны 10 сарын 13

  Өглөө бүр оронд шарсан өндөг авчирч өгдөг чи миний тахиа, оймсыг минь олж өгдөг хөөрхөн жаахан хав, миний төлөө насаараа зүтгэсэн илжиг, амьдралын минь утга учир, газар дээрх ганцхан бурхан. Чи миний угаалгын машин, уурын индүү, хайруулын таваг, чи миний ээж...Нэг залуу ийм үгээр эхнэрээ магтах аж. Бүсгүйдээ хайргүй болсон хэрнээ яагаад өдий олон жил хууран байж хамт амьдарсныг энэ байдлаас нь ойлгож болмоор. Эхнэрийн халамж, залуухан хүүхнүүдийн хайраар амьдралдаа утга учир нэмдэг инженер залуу 40 эргэм настай. Харин түүний эхнэр Антония бусад гэрийн эзэгтэй нарын адил үр хүүхэд, гэр орон гэсээр өөрийгөө гаргуунд нь гаргажээ. Гэр, хүнсний дэлгүүр гэсэн маршрутаас гаждаггүй, нийгмээс тусгаарлагдсан болоод ч тэр үү, түүнд өөрийгөө арчлах шаардлага гардаггүй. Нөхрөөсөө хүсдэг ганц л юм нь хайр. Эрийнхээ бузар үйлдлийг хэд хэдэн удаа гардаж, өнөөх нь өршөөл эрэн, дахиж тийм хэрэг хийхгүй гэж ам мөчгөө өгдөг ч сурсан зангаа тавихгүй. Цөхрөнгөө барсан Антония, хэд хэдэн удаа амиа хорлохыг завдан, нөхрөө хороох гэж ч оролдоно. Энэ бүхнээс залхсан залуу “Эхнэр нөхөр бие биедээ үнэнч байна гэдэг хоцрогдсон явдал. Хууль ёсны эхнэр нөхөр хэрнээ бусад хүүхэнтэй хайр сэтгэлтэй бололг үй зөвхөн унтах бол соёлт нийгэмд байх л асуудал. Чөлөөт хос болцгооё” хэмээн гайхашруулмаар, ичгүүргүй санал тавина.
УДЭТ-ын “Долоон найруулагч, долоон жүжиг” төслийн хүрээнд Дарио Фогийн “Чөлөөт хос” жүжгийг Ч.Найдандорж найруулан, өнгөрсөн баасан гаригт олонд хүргэлээ. “Энэ жүжгийг арай өмнө тавьсан бол эртдэж, хожуу тогловол оройтох гээд байсан юм. Энэ цагт л үзэгчдийн оюуны хэрэгцээг хангаж чадна. Ардчилалтай золгоод 20 гаруй жил болж буй бид эрх чөлөөг өөр дэндүү тоглож байна. Эрх чөл өөг хаана, ямар хэмжээтэй эдлэх вэ гэдэг нарийн асуудал. Хэтэрхий их эрх чөлөө юунд хүргэж, болох вэ, яаж аргаа барж мухардалд ордгийг энэ жүжигт хөндөнө. Эхнэр нөхрийн хооронд эмтэрч, сэвтэж, гуйвж дайвж болохгүй үнэт зүйл гэж бий. 45-аас дээш насныхан нийгмийн байр сууриа хэдийнэ эзэлсэн, амьдрал ахуй нь жигдэрсэн байдаг. Үүнээс цааш амьдралаа яаж утга учиртай байлгах вэ гэдэг хүн төрөлхтөн, гэр бүл, хайр сэтгэлийн өмнө зайлшгүй тулгардаг асуудал” хэмээн найруулагч Ч.Найдандорж “Чөлөөт хос” жүжгийнхээ тухай хэлсэн. “Хүмүүс жүжгийг биш, хэрхэн найруулж тавьсаныг л үзэх гэж театрт очдог. Зохиолыг нь гэртээ уншчихаж болно шүү дээ” хэмээн Оросын зохиолч Александр Островский хэлсэн байдаг.
Найруулагч Ч.Найдандорж эл жүжгийг 10 жил бодолдоо тээн, 10 сар бэлдсэн болоод ч тэр үү, энэ нь тиймхэн юм гэж өөлөх юм нэгийг ч үлдээлгүй, чигч нямбай ажиллажээ. “Жүжгийг олон оронд тавьсан. Минийх бусдаас тэс өөр” гэж тэр үнэн хэлсэн бололтой. Цахим хайлтын системээс зохиолч Дарио Фо “The Open couple” хэмээн хайж, орон орны, хэд хэдэн “Чөлөөт хос”- ыг гүйлгэн үзлээ. Жүжигчид, тайзны хэлбэр хийц нь өөр ч гэлээ ерөнхий зураглал бүгд л ижилхэн юм билээ. Харин Монголын “Чөлөөт хос”- ын утга санаа, дүрүүдийн шугам нь зохиолын дагуу хэрнээ, бусдаас онцгой, хаана ч тавигдаагүй дуулалт жүжгийн хэлбэрээр найруулжээ. Жүжгийн үеэр зохиолын утга санааг шингээсэн 13 дуу дуулж, 40 орчим аяз эгшиглэв. “Пауз” хамтлагийн ахлагч эдгээр аяыг зохиож, хамтлагийн уран бүтээлчид жүжгийн үеэр хөгжимдсөн. Тайз энгийн хэрнээ авч явахад авсаархан, ердөө л нэг ширээ, хоёр сандал. Гэхдээ тэр ширээ их шидтэй, нэг харахад ор болж, үгүй бол шүүгээ, усны онгоц, дэлгүүрийн лангуу, гал тогооны ширээ, тагтад хувирна.
Косовод болсон олон улсын наадмаас гранпри хүртсэн Ц.Баясгалан Антониягийн дүрийг бүтээсэн бол эхнэрээ хуурагч эрд УДЭТ-ын дэргэдэх “Студи” ангийн жүжигчин Э.Тодгэрэл тогложээ. “Жүжигчин Баясгалан нэлээд мяраалж дээ. Уг нь олны нүдэнд ил байдаг хүн биедээ анхаармаар юм” хэмээн үзэгчид ам булаалдав. Үнэндээ тэрбээр дүрдээ хувирахаар олон давхар хувцас өмссөн нь энэ. Антония хүүгийнхээ зөвлөснөөр амьдралаа шинээр эхлэн гоё ганган хувцсанд дурлаж, хоолны дэглэм барьж, дасгал хөдөлгөөн хийснээр өөртөө итгэлтэй гуалиг бүсгүй болж хувирдаг. Мэргэжлийн дуучдаас дутахааргүй дуулдаг, хөдөлгөөний эвсэлтэй жүжигчид л тоглох боломжтой уг жүжиг уран бүтээлчдээс ихийг шаарджээ. Антония хоёр цаг орчим тайзнаас огт холдолгүй, уйлж, дуулж, инээж, цөх өрч, ичингүйрч, хөөрч, баярлаж, хайрлаж, өрөвдөж хүнээс гарч болох бүхий л ааш аяг, мөн чанарыг үзүүлсэн.
Харин залуу уран бүтээлч Э.Тодгэрэл ирээдүйтэй жүжигчин гэдгээ харуулж, дүрдээ тун чадамгай хувирлаа. Тэрбээр нөхрийн дүрд тоглохоос гадна, хүү Роберт, түүний ангийн хүүгийн дүрд тоглосон юм. Гаднын үзэгчид үзвэр үзэх гэхэд хэлний бэрхшээл тохиолддог. Тэгвэл энэ асуудлыг шийдэхээр туршилт хийн, жүжгийн харилцан яриаг тайзны дээрх дэлгэцнээ монгол хэлээр гаргажээ. Цаашид жүжг үүдийн харилцан яриаг гадаад хэл рүү буулган дэлгэцээр гаргах зорилготой гэсэн. Ийн дэлгэцнээ үгийг байрлуулснаар сонсголын бэрхшээлтэй иргэд үзэж болмоор. Үзэгчид дэлгэцэн дээрх үгийг жүжигчний яриатай харьцуулан харах тул уран бүтээлчдэд алдах эрх өгөөгүй. Ц.Баясгалан “Антония надад шингэчихээд гарч өгөлгүй сүүлийн хэдэн шөнө унтаж чадсангүй. Эмэгтэй хүнийг ойлгоосой. Энэ цэцгийг тордох тусам л дэлбээлдэг. Иймхэн л юм хүсдэг шүү зэрэг миний л боддог юмыг энэ дүрээр дамжуулж хэлж буй нь сайхан байсан” гэсэн бол Э.Тодгэрэл “Жинхэнэ эр хүн эхнэрээ насан туршдаа хайрладаг. Хүний амьдралд жинхэнэ хань нэг л удаа заяадаг. Хажуу дахь эрдэнэдээ өдөр бүр шинээр дурлаж, өөрөөр амьдрахгүй бол гэр бүлээс гадуурх сонирхолтой харилцаа үүсдэг. Энэ дүр надаас нэлээд өөр. Би ийм амьдрал мэдэхг үй болохоор хүүхэмсэг найз нөхд өөсөө энэ талаар асуун дүрээ судалсан” хэмээсэн. Жүжгийн хөдөлгөөний найруулагчаар бүжигчин Г.Ган-Очир ажиллажээ. Тэрбээр “Хувьсал” продакшны “Хайр”, Н.Наранбаатарын “Өчигдөр”, “Эцсийн зогсоол бол зөвхөн чи” жүжгийн хөдөлгөөнийг найруулж байсан билээ. Жүжигчид дүрийн дотоод сэтэл, мөн чанарыг нүүр хувиралаас гадна үйл хөдлөлөөрөө чадварлаг илэрхийлэхэд түүний гавьяа их. Г.Ган-Очирыг байн байн урьж ажиллуулах нь УДЭТ ийм мэргэжлийн орон тоотой болох шаардлагатайг илтгэнэ. Антониягийн нөхөр өөр бүсгүйтэй. Тэр нь цаанаа нөхөртэй, нөг өөх нь бас өөр хүүхэнтэй. Тэр бүсгүй нь нөхөртэй. Нөхөр нь бас нэг хүүхэнтэй.
Чөлөөт хосын сүлжээ ямар үр дүнд хүргэх вэ. “Араас нь хөөцөлдөөд байвал хайр зугтаж орхидог. Харин орхиод гүйсэн хүний хүз үүнээс зуураад салдаггүй” гэж тэртээ дунданд зуунд Шекспир хэлсэн нь одоо ч үнэ цэнэтэй. Хүн төрөлхтний хайрын тухай онол хэзээ ч өөрчл өгддөггүй бололтой...
Жүжгийн бэлтгэлийн үеэр
Б.ДӨЛГӨӨН

Д.АЛТАНХУЯГ:“ЦӨМӨӨХЭЙ”-Г ТОГЛООД АЛДАГДАЛД ОРНО ГЭДГЭЭ МЭДЭЖ БАЙГАА

 2014 оны 12 сарын 10

 

  “Бостон балет”-ийн гоцлол бүжигчин, гавьяат жүжигчин, “Балетийн хөгжил” сан үүсгэн байгуулагч Д.Алтанхуяг “Цөмөөхэй”-г тавихаа өнгөрсөн оны долдугаар сард амласан. Тэрбээр хэлсэндээ хүрч, 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр уг балетийг тоглохоор болжээ. Энэ сарын 24-нд нээлтээ хийх тоглолтын талаар түүнтэй ярилцлаа.
-ДБЭТ-ынхан жил бүрийн шинэ оны босгон дээр “Щелкунчик” тоглодог. “Балетийн хөгжил” сангийнхны тавих “Цөмөөхэй” юугаараа өөр бол?
- Шинэ жилд зориулсан цорын ганц балет бол “Цөмөөхэй”. Цас будраад л, Зул сар, шинэ жил тохиож байгаа үйл явдал дүрслэгддэг учир хүмүүсийн хамгийн их үзэх дуртай балет. Үзэгчдийн тоогоороо “Хунт нуур”-аас давсан юм билээ. “Бостон балет”-ийн тавьсан “Цөмөөхэй” 2009 онд Америкт шилдэг тоглолтоор шалгарч байсан. Уг балетийн зураач, загвар зохион бүтээгчийн зөвшөөрлөөр тайз, хувцас хэрэгслийг нь Монголд авчрах болсон. Манай захирал Микко Ниссинений дэглэснээр тавина.
-Гол дүрд хэн тоглох вэ?
- Олон орноос балетчин авчрахаар төлөвлөж байсан ч, эхний ээлжинд Японоос 12 бүжигчин урьсан. ДБЭТ-ын балетчид, симфони найрал бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохоос гадна ХБК-ийн балетийн ангийнхан, СУИС-ийнхан, бүжгийн сургууль, дугуйлангийнхан гээд авьяастай, сонирхсон олон хүүхдийг хамруулах болсон. Шалгаруулалтад 250 гаруй хүүхэд оролцсоноос 180-ыг нь сонгож, гурван бүлэгт хуваасан. Тэднээс 13 хүүхдийг тусгайлан бэлдээд Кларагийн дүрд таван охин сонголоо. Уг нь гурвыг нь Кларад бүжиглүүлэх төлөвлөгөөтэй байгаа ч тавуулаа сайн байгаа.
-Найруулга, дэглэлт нь хэр өөр байх бол?
-Хэчнээн мэргэжлийн ангийнх байсан ч бага насны хүүхдүүд богино хугацаанд хэцүү хөдөлгөөн сурч амжихгүй. Тиймээс хүүхдүүдийнхийг арай хялбараар дэглэсэн. Энэ балетийг анх тавьснаас хойш энд, тэнд сайжруулж тоглосоор өдийг хүртэл хөгжлөө. Тэгэхээр найруулга, дэс дараалал бага зэрэг өөр, нэмж хасах зүйл байгаа ч сонгодог дэгийг нь алдагдуулахгүй. Ямартай ч ДБЭТ-ынхны тавьснаас өөр байна.
-Японоос урьсан бүжигчдээ танилцуулахгүй юү?
-Тэднээс гадна Японы эзэн хааны театрт байгаад одоо “Комаки” балетад багшилж, бүжиглэдэг Б.Батболд болон О.Лхагвасүрэн нар оролцоно. Б.Батболд Токиод сонгон шалгаруулалт зохион байгуулахад 10 гаруй балетийн компанийн 60 гаруй бүжигчин оролцсон. Шалгарсан бүжигчдээ Батболд тэндээ бэлдэж байгаа. Тэд энэ сарын 15-нд Монголд ирээд манай уран бүтээлчидтэй хамтарсан бэлтгэл хийх юм.
-“Цөмөөхэй”-г долоон өдөр дараалан тоглох юм билээ. Үзэгчдийн суудал дүүрэх, эсэхэд санаа зовж байна уу?
-Тасалбар 20 мянган төгрөгөөс дээш үнэтэй ч бид байж болох хамгийн доод ханшаа тавьсан. Уг балетийг шинэчлэн тоглосноор маш их алдагдалд орно гэдгээ анхнаасаа л мэдэж байсан. Олон хүний дэмжлэгээр зохион байгуулж байгаа ч толгой өвтгөсөн, шийдээгүй асуудлууд бий. Гэхдээ зорилго маань энэ золиосоос илүү том. Цаашдаа бүжигчин болохгүй ч байж мэдэх олон хүүхэд хамруулснаар урлаг ойлгодог, ирээдүйн үзэгчид бэлдэж байна. 2014 онд “Цөмөөхэй” балетад бүжиглэж байлаа гээд тэд хожим сайхан дурсамжтай үлдэнэ байх. Энэ олон хүүхдээс хамгийн чадварлагуудыг нээлтийн тоглолтод оролцуулна. Япон балетчид манай ДБЭТ-ынхнаас илүү байвал нээлтийн тоглолтод оролцуулахаас өөр аргагүй. Үзэгчид зөвхөн сайн тоглолт л үзэхийг хүсдэг учир гадаад, дотоодоор нь ялгаварлахгүй. Энэ мэтээр тэдний дунд өрсөлдөөн бий болгосноор бүжигчид нөөц бололцоогоо бүрэн дайчилна байх.
-Та өнгөрсөн удаа ирээд явахдаа Монголд “Цөмөөхэй”-г тоглоно гэж амласан. Давраад асуухад, цаашдаа юу хийнэ гэж амлах вэ?
-Миний төлөвлөсөн ажлууд олон шалтгаанаас болж хойшлогдох нь элбэг. Тэгэхээр тухай тухайн үед нь өөрийн болон бусдын цаг, боломж, бололцоог харж байгаад зорилгоосоо хэрэгжүүлэх нь зүйтэй санагдсан. Балетийн театрын шалны стандартаас эхлээд л техник технологи, сонгодог бүжигчдийн хэрэглэдэг бүхнийг дэлхийн түвшинд нэвтрүүлэхийг хүсдэг. Шууд л нэг хүн богино хугацаанд шийддэг асуудал биш болохоор боломжоороо, бага багаар ч болтугай ахиулж байгаа нь энэ. Гадаадын уран бүтээлчидтэй хамтран ирэх зургадугаар сарын 26-нд Монголдоо тоглолт зохион байгуулахаар товлосон. “Цөмөөхэй” төслөө дуусгаад л тэр ажлаа хөөцөлдөнө дөө. Гадаадын бүжигчид авчирснаар манай уран бүтээлчдийн болон үзэгчдийн нүд нээгддэг гэж би боддог. Тухайлбал, намайг багад гадаадаас балетчид ирдэггүй байсан болохоор өөрийгөө ямар түвшинд явааг мэддэггүй байсан. Балетчид тоглолтын өмнөх өдөр биеэ хэрхэн бэлддэг, халаадаг, юу иддэг гэх мэт багш нарын заадаггүй энгийн хэрнээ нарийн зүйлсийг гадаадад уралдаанд оролцоод л мэдсэн.
-Та олон орноос балетчин авчирч байсан. Тэднээс ярилцлага авахад “Монголд сонгодог урлаг энэ хүртэл хөгжсөн гэж бодсонгүй” гээд л ижил, энгийн хариулт өгдөг. Тэд дараа нь тантай дотно яриа өрнүүлэхдээ Монголын талаар юу гэдэг бол?
-Мэдээж хэн ч гэсэн хүний нутагт очихоороо сайн талыг нь л дурдана шүү дээ. Энэ урлагт амьдралаа зориулсан бүжигчдийн ажилладаг орчин нөхцөл, хэрэглэдэг зүйлс, тогтолцоо зэргийн талаар тэднээс асуух юм олон байдаг. Надаас ч асуудаг. Бүжиг, хөгжмөөс гадна хувцас, тайз гээд бүх юм нь үзэгчдэд сайхан сэтгэгдэл төрүүлж байж сайн балет гэгддэг. Гэтэл том хэмжээний балет тоглоход манай тайз бололцоотой юу, балетчид хүйтний улиралд ямар нөхцөлд ажилладаг билээ гээд эргээд харахад сэтгэл эмзэглүүлмээр асуудал олон. Ёстой л хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэдэг нь болдог. Энгийн нүдээр харахад балетчид их амархан л бүжиглээд байгаа мэт боловч тэр гайхалтай хөдөлгөөнүүдийг сайн хийхийн тулд өдөр бүр давтана. “Булчин минь ээ, үүнийг хоёулаа тайзан дээр яг ингэж хийнэ шүү” гээд биеэ дасгадаг. Тайзнаа жаахан л алдаа гаргахад тэр олон өдөр нойр хоолоо хасан байж бэлдсэн нь талаар болдгоороо спорттой ижил хэцүү. Манайд балетийн урлаг хөгжөөд хагас зууныг илээсэн, түүх арвинтай ч 2000-аад онд намайг төгсөхөд ДБЭТ ямар байсан, одоо хэвээрээ л байна. Дэлхийн бусад балетийн театрт чийрэгжүүлж, иллэг хийн эмчилдэг тусгай өрөө байдаг. Манайд бол ДБЭТ-т ганц сувилагч ажилладаг. Гэтэл бүжигчид хөлөө нэг эвгүй болгоод тэр дороо арга хэмжээ авахгүй яваад байвал карьерээ ч орхиж мэдэхээр эрсэлд орно.10 гаруй жил зүтгэж, хувиас болон улсаас их хөрөнгө гаргаж хөдөлмөрлөчихөөд зорилгодоо хүрч чадахгүй бол харамсаад баршгүй. Манай театр ганцхан заставтай. Нэг нь бэртлээ гэхэд түүнийг орлох хүнгүй бол тайзнаа гарахаас өөр аргагүй болдог.
-Тарчиг амьдралтай, эсвэл гэрээ цэвэрлээгүй байхад зочин ирвэл ичмээр байдаг. Гадаадын бүжигчид ирэхэд таны нүүрийг улайлгамаар явдал тохиолдож байсан биз?
-Тийм зүйл байхгүй биш байгаа. Гэхдээ байлаа гээд бид ч, тэд ч ойлгож байгаа болохоор заавал ярих шаардлагагүй байх. Харин алдаагаа засаж байвал сайн хэрэг. Хаа газар л адилхан шүү дээ. Надад ч гэсэн өндөр хөгжилтэй орнуудын нөхцөл, байдлаас таалагдаагүй нь бий.
-Таны бодлоор тайз, амьдрал хоёр юугаараа ижил вэ?
-Ингээд яриад сууж байхад ч гэсэн амьдрал үргэлжилж байна. Тайзан дээр ч гэсэн амьдралтай адил алдах уу, эсвэл онох уу гэсэн шалгуур явагддаг. Гэхдээ би хаана ч өөрийнхөөрөө л байдаг.
Эзэндээ очоогүй олон асуулт үлдсэн ч тэрбээр цаг хугацаатай уралдаж яваа учир ярилцлагаа ийн өндөрлөлөө. Арга ч үгүй дээ. Бусад мэргэжлийнхэн нас ахих тусам ажилдаа туршлагаждаг бол балетчид 40 хүрээд л тайзнаас буудаг. Д.Алтанхуяг энэ насанд хүрэхэд хэдийгээр олон жил дутуу ч түүнд том зорилго бий...
Б.ДӨЛ

У.НАРБАЯСГАЛАН: Нийгэм бол нөөцийн мах


 2014 оны 11 сарын 05
 

  Зураач У.Нарбаясгалангийн урланд овоолсон мах, хордож үхсэн малын сэг зэм, хээл хаясан хонь, юу ч үгүй болтол нь шулсан хавирганууд өрөөстэй байх нь сэтгэл сэрдхийлгэмээр. Мах, яс дүрсэлсэн “Засаглалгүй засаглал” үзэсгэлэнгээ “Улаан гэр” галерейд дэлгэснээ дөнгөж буулгаад бүтээлүүдээ урландаа авчирсан нь ийн нядалгааны газрыг санагдуулсан юм. “Цахим ертөнцөд нийгмийн сүлжээгээр л монголчууд амьд байгаагаа мэдэрнэ. Дэлгэцийн өмнө бухимдан суухдаа нэгнийхээ бичсэнийг уншиж урам орно. Найзална, дайсагнана, цоожилно... Тэнд хэн ч давуу эрхгүй. Бүгд оролцох эрхтэй. Бодит амьдралд цахим ертөнцийн баатрууд нам гүм, бие биенээ ч танихгүй. Зүгээр л үл таних гулууз махнууд. Биднийг “нөөцийн махны хууль” зохицуулна. ...Аймаг, сумаар нь хордуулсан ч нам гүм. Гулууз мах хордож харласан хэрнээ хордоогүй мэт хүрлийнэ. Бүр хордуулагчаа өмөөрнө. Яагаад гэж үү. “Нөөцийн мах болчихг үйн тулд. Махан овоолго дунд хэвтэхийн оронд, хамаа алга бусдынхаа махыг мөчлөөд зарж суувал яасан юм бэ. Нутаг нуга, аав, ээж үр хүүхдийнхийгээ ч тэр...” Улс төр судлаач А.Саруул түүний үзэсгэлэнгийн талаар ийн хэлсэн нь тун оновчтой мэт. Зураач “мах”- тай ярилцсанаа хүргэе.-Яагаад биднийг, нийгмийг махаар илэрхийлснийг юуны түрүүнд асуумаар санагдлаа. Та мах хараад юу мэдэрдэг вэ?-Политик арт буюу улс төрийн амьдралыг шүүмжлэн зурдаг. Мах бол үхмэл зүйл. Бид шулуулж, мөлжүүлсэн мах шиг үхмэл болжээ. Нийгэм бол нөөцийн мах. Миний зургуудын санаа махчлах, улайг хүнд бүү үзүүл зэрэг үгстэй холбоотой. Америк ардчилалтай золгоод 200 жил болсон хэрнээ одоо л нийгмийнхээ мөн чанарыг олж эхэлж байна. Харин бид энэ нийгмийнхээ бодит чанарт хараахан нэвтэрч амжаагүй. Нэг нам засгийн толгойд гараад хууль баталж, хэрэгж үүлэх гэж байтал хугацаа нь дуусаад өөр нам төр барина. Тэд өмнөх хүмүүсийн үйл хэргийг үгүйсгэн өөр хууль гаргадаг. Энэ явцад ард түмэн туршилтын туулай болж байна.-Та цаашид мах зурсаар л байх уу, эсвэл энэ удаагийн үзэсгэлэндээ л мах дүрсэлсэн үү?-Энэ чиглэлээр зурна.-Байгаль дүрсэлдэг зураачид зургийн сангаа бүрдүүлэхээр хөдөө орон нутгаар аялдаг. Үүнтэй адил та хаагуур явж судалсан бол?-Би гэрэл зураг дарах дуртай. Нядалгааны газраас авахуулаад хогийн цэг дээрх хүмүүсийн аж амьдралыг гэрэл зургийн хальснаа буулгасан. Анх долдугаар сарын 1-ний хэргээс үүдэж ийм төрлөөр бүтээлээ туурвих болсон. Тэр хар өдрийн зургийг баримтжуулж байхдаа үзсэн харсан бүхэн минь гүн сэтгэгдэл төр үүлж, цаашдын уран бүтээлийн хандлагаа өөрчилс өн хэрэг. Биднийг ийн ярих зуур утас нь дуугарав. “Найз нь нэгжг үй ээ. Үзэсгэлэнгээ гаргах гээд байдгаа барчихсан” гэж ярихыг нь санаандгүй сонсчихсон юм.-Хүмүүс аль болох өөрт таашаал өгөх, гэгээлэг зургууд л худалдаж авдаг юм шиг санагддаг. Таны хэлдгээр улай үзүүлсэн ийм зургуудыг хүмүүс авах нь хэр бол?-Авахгүй шүү дээ. Гэхдээ миний чин хүсэл бол нийгэм ийм байна, тийм болоосой, тэр асуудал битгий давтагдаасай гэсэн үүднээс дохио сэрэмж болгож зурдаг.-Тэгвэл өөртөө зориулж зурдаг уу, ард түмэнд хандаж бүтээдэг үү?-Өөртөө зориулж зурсан нь ард түмэнд хүрэх ёстой. Тэр нь улс төрийн ч сэдэвтэй, байгалийн ч зураг байсан ялгаагүй.-Амьжиргаагаа залгуулахын тулд яадаг вэ?-Хааяахан захиалгаар зурна. Улсаас дүрслэх урлагийг дэмжих зөв бодлого байхгүй учир зураачид бор зүрхээрээ л явж байгаа. Аливаа улсын хөгжлийг урлагаар нь тодорхойлдог. Дүрслэх урлагт архитектур, техник технологийн дизайн, үйлдвэрийн бүтээгдэхүүн, хувцас загвар, хоол хүртэл багтана. Тухайлбал, бифштексийн будааг энд, махыг нь тэнд гэж үзэмжтэй тавьдаг нь урлаг. Хамаа замбараагүй таваглачихвал холимог хуурга болно биз дээ. Зураачдыг гадаадад сургаж, өндөр түвшний боловсрол эзэмшүүлэх ёстой. Эсвэл гаднаас чадварлаг уран бүтээлчдийг урилгаар авчрах нь зүйтэй. Дэлхийн хүн бүр кока колаг Америкийнх гэдгийг мэднэ. Кока кола анх америкчуудын бүтээл байгаад олонд түгж бүтээгдэхүүн болсон. Бид ч бас том гүрэн болохын тулд дэлхий дахины оюунд нөлөөлсөн бүтээл хийж, түүнийгээ бүтээгдэхүүн болгох хэрэгтэй.-Зураачдаа гадаадад бэлтгэх хэрэгтэй гэлээ. Уран зураг гэдэг сургуульд эзэмших боловсролоор хэмжигдэх үү. Монголд сайн зураач бэлдэх боломжгүй гэж үү?-Уран зургийн академитай болох хэрэгтэй байна гэж зураачид ярьдаг. Дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдөх академитай болчихвол манай зураачид цойлоод л гараад ирнэ. Хятадууд олон мянган оюутнаа гаднын их сургуулиудад тэтгэлгээр сургадаг. Тэд нутагтаа буцаж очоод сурснаа бусдадаа заадаг. Одоо дэлхийд бүх салбарт хятадууд тэргүүлж байна шүү дээ.-Зурахаа больё гэж бодож байсан тохиолдол бий юү?-Би Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехникийн коллежийг 1998 онд чимэглэх зураачийн мэргэжлээр төгсөөд 2001 онд Дүрслэх урлагийн дээд сургуульд элссэн. Сургуулиа төгсөөд дэлгүүр ажиллуулж хэсэг завсарласан юм. Дараа нь зургаан сар зураад орхиё гэж шийдэж байлаа. Яагаад гэхээр байнгын орлоготой байсан хүн гэнэтхэн мөнг өгүйдэхээр шооконд орно биз дээ. Тэгээд хамгийн сүүлийн бүтээлээ хийгээд больё гэж шийдсэн. “Холхи газраас гялалзан харагдах өнгөт од” бүтээлээрээ “Сюрреализм Монголд” зураачдын нэгдсэн үзэсгэлэнд оролцоход “Цагаан дариум” музейн куратор Г.Энхжаргал эгч “Чамд цаашид уран бүтээл хийх чадал байна” гэж урам өгснөөр 2009 оноос тууштай зурж эхэлсэн.-Таны зургуудаас хүмүүс юуг мэдрээсэй гэж хүсдэг вэ?-Аяга гэсэн сэдвээр үзэсгэлэн дэлгэе гэж бодъё. Тэнд заавал бидний мэддэг аягыг дүрслэх албагүй. Яриагаар, дүрс бичлэгээр илэрхийлж болно. Эсвэл бүр сонин, ондоо ертөнцөөр илэрхийлж, нээрэн л аяга юм байна гэтэл нь тайлбарлаж болно. Миний хэлэх гээд байгаагийн мөн чанарыг нь л зөв ойлгоосой гэж хүсдэг.-Урлагийнхан нийгмээсээ түрүүлж сэтгэх ёстой гэдэг дээ.-Магадгүй хоцорч сэтгэдэг байж ч мэдэх юм.-Яагаад?-Манай урлагийнхан арилжааны шинжтэй зүйл их хийдэг болжээ. Нийтийн дуучид яг юу хийгээд байгааг ойлгодоггүй. Цомгийг нь сонсохоор бүгдээрээ л ижилхэн аав, ээж, нутаг ус, хайр дуулсан байдаг. Бүр больё, тэр сэдв үүдээрээ л дуулаг гэж бодъё л доо. Тэгвэл түүнийгээ урлагийн түвшинд хийх ёстой байх.-Та нийгмээсээ түрүүлж байна уу, эсвэл хоцордог уу?-Хоцорч байгаа байх. Би нийгэм өөрчлөхөөр хувьсгалч хүн биш байж болно. Жаахан ганцаардаад байдаг юм. Гэхдээ намайг дэмждэг хэсэг хүмүүс бий. Тэднээсээ урам авч амьдарч байна. Би мах зураад л байдаг. Хэн ч ойлгохгүй, дэмжихгүй бол шургаад л унана. Магадгүй амиа хорлохыг ч хүсэх юм бил үү, хэн мэдэх вэ.-Амьдралын утга учрыг төгс гэгээрчихсэн уран бүтээлчид амиа хорлосон тохиолдол олон. Танд амиа егүүтгэмээр санагдаж байсан удаа бий юү?-Зарим амиа хорлосон уран бүтээлч зүгээр л үхлээрээ шоудсан байж мэдэх юм. Тэдний өөрсдийгөө илэрхийлэх арга зам нь тэр ч юм бил үү. Бидэнд бол энэ шал дэмий зүйл.-Амь гэдэг зүгээр л шоу хийчихмээр хямдхан гэж үү?-Тийм ч байж болно.-Бүтээлээ туурвиж байхдаа хүний амины тухай боддог уу?-Барилгын ажилчнаас “Та нар яг ямар байшин бариад байгаа юм бэ” гэж асуухад мэдэхг үй хүн байна гэнэ. Өдөржин тоосго өрөөд шөнийн бор хоногтоо харьж, маргааш нь дахиад л нөгөөхөө давтаж байгаа нь хүний амьдрал мөн үү. Амьд хэрнээ үхмэл байгаа хэрэг. Хүн болж төрснийх, амьд байгаагийнхаа хэргийг гаргаж, утга учиртай, чөлөөтэй амьдрах хэрэгтэй.-Таны амьдралын үнэ цэнэ юу вэ?-Хамгийн гоё нь хайр.-Уран зураг заавал гоо сайхантай байх ёстой юу?-Миний зургууд тийм ч гоо сайхантай эд биш. Гэхдээ ямар ч шинэ урсгал гарч ирсэн гоо сайхантай байх ёстой. Тухайлбал, Пикассо, Сальвадор Далигийн уран бүтээлүүдэд дүрслэгддэг шиг далий нүүртэй, урт хөлтэй хүмүүс амьдрал дээр байдаг бол бид айна биз дээ. Тэгэхээр уран зургийн хэлээр, ном горимоор нь хэтрүүлэг ашиглавал гоо сайхан л харагдана.-Ингэхэд яагаад улс төр сонирхох болсон бэ?-Одоо болж байгаа улс төрийн энэ жүжгүүдээс хүмүүс уйдсан байх. Оюутолгой, Тавантолгойн орд, нарийн бүдүүн цариг гээд л элдэв асуудлын талаар цэнхэр дэлгэцээр хүмүүс дээр дооргүй яриад л байдаг. Яг анхаарч сонсохоор хариултыг нь өгч цэг тавьж байгаа хүн байдаггүй. Зүгээр л хэрэлдээд бужигнаад л байна. Үүний хариултыг олох гэж л ийм зургууд зурдаг байх.-Та мах уу, амьд хүн үү?-Мах л юм даа. Энэ нь манай төр засгийн ч, нийгмийн, ер нь бидний буруу.-Мах болохгүйн тулд яах ёстой вэ?-Хүмүүс бид ажилдаа ахиц гаргаж, оюунаа хөгж үүлж дор бүртээ л хичээх хэрэгтэй. Тухайлбал, оюутнууд өндөр түвшинд боловсрол эзэмших ёстой бол ээж хүн хүүхдээ сайн хүмүүжүүлэх хэрэгтэй.-Тэгвэл та сайн бүтээл туурвиж байж үхмэл байдлаас ангижрах юм байна, тийм үү?-Загатнасан газраа маажсан, сэтгэлд тултал хүрсэн бүтээл хийж чадахгүй байна.-Зурж чадахгүй юм гэж байдаг уу?-Эзэн хичээвэл заяа хичээнэ. Тууштай л хичээвэл болохгүй юм гэж байхгүй.-Үнэхээр авьяастай зураач бүтээлүүдээ хэнд ч үзүүлж байгаагүй атлаа байшинтайгаа шатчихаж гэж бодъё л доо. Тэгвэл тэр хүнийг зураач гэх үү?-Харамсалтай, гэхдээ зураач л гэх байх. Хэдийгээр түүний зургийг хүн үзээгүй ч өөрөө бүтээлээсээ таашаал авч байсан, үзэгч шүү дээ.Б.ДӨЛГӨӨН

Р.МӨНХСАЙХАН: АВЬЯАС ГЭДЭГ ГУРВААР ДАРСАН ГЭЗЭГТЭЙ АДИЛ

Р.МӨНХСАЙХАН: АВЬЯАС ГЭДЭГ ГУРВААР ДАРСАН ГЭЗЭГТЭЙ АДИЛ

 2014 оны 10 сарын 22
 

Улаанбаатар чуулгын дарга, “рок мангас” Р.Мөнхсайхантай ярилцсанаа хүргэе.
-Та Улаанбаатар чуулгын даргаар томилогдоод нэг жилийн хугацаа өнгөрлөө. Дарга байх ямар байна вэ?
-Олон жил найруулагчаар ажилалаа. Найруулагч сайн зохион байгуулагч байх хэрэгтэй. Одоо ажиллаж буй салбар ч гэсэн урлагийнх. Тэгэхээр онцын ялгаа байхг үй. Мэдээж, төрийн ажил хийж, түмэн олны татварын мөнгөөр үйл хэргээ явуулдаг учир хариуцлага нь илүү өндөр. Гэхдээ уран бүтээлчид угийн л өндөр хариуцлагатай байх ёстой. Зургаан цагт хөшиг нээгдэхэд жүжигчид онгодоо дуудсан, эсэх нь хамаагүй, бэлэн байх ёстой байдаг шүү дээ.
-Саяхан “Нисванис”, “Рекон” зэрэг амьд хөгжмийн хамтлаг танай чуулгад тоглолтоо хийсэн. Б.Амархүү, Ч.Цэлмүүн нарын дуучдыг мюзиклүүдийнхээ гол дүрд тоглуулж байна. Улаанбаатар чуулга арай өөр менежмент, бодлоготой болсон уу?
-Бид нийслэлийнхээ нүүр царайг олон талаас харуулна. Тухайлбал, гадаадын зочид, жуулчдад үндэсний урлагийн тоглолтоо түлхүү үзүүлэх бол орон нутгаас Улаанбаатарт шилжин ирж буй иргэд болон өөрийгөө хотынх гэж тооцдог хүмүүст зориулж шинэлэг бүтээл хийх ёстой. Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзиклээ маргааш тоглох гэж байна. Өмнө нь толилуулж байсан “Анхны үнсэлт” мюзиклээ ирэх сард дахин тоглоно. Амьд хөгжмийн тоглолт дараалан хийж байгаа. Рок гэхээр задгай танхимд халамцуу нөхдүүд доргидог гэж өрөөсгөл ойлгодог. Концертийн танхимд рок тоглолт үзэхэд анхаарал нь хөгжимдөө төвлөрөөд тэс өөр мэдрэмж төрнө шүү дээ. Ийм тоглолтыг орчин үеийн хүн болж дүр эсгэдэг нөхдүүд биш, жинхэнэ хөгжимд дуртай хүмүүс илүүтэй сонирхдог.
-Уртын дуучид, циркчид, үндэсний бүжигчид гээд л танай чуулгад голдуу ардын урлагийнхан байдаг юм билээ. Тавьж буй мюзиклүүдэд олны танил, залуу дуучид тоглож байгаа. Чуулгынхан ямар сэтгэгдэлтэй байгаа бол?
-Урлагийнхан бие биетэйгээ амархан ойлголцдог. Манай байгууллагын уран бүтээлчид харин ч алга ташин хүлээж авсан. Тэд үргэлж ардын дуу сонсоод байдаггүй шүү дээ. Манай уран бүтээлчдийн олонх нь Хөгжим бүжгийн коллеж, СУИС төгссөн залуучууд. Бид үндэснийхээ урлагийг орчин үеийн хэв маягтай хослуулсан этник уран бүтээлүүд толилуулахаар бэлдэж байгаа. Жишээлбэл, ирэх сард тавих “Ариун хаврын тахилга” балетийн бүжгийг Энхгэрэл дэглэж, Алтангэрэл хөгжмийг найруулж буй. Энэ бүтээлийг үндэсний хөгжмөөр тоглох юм. Бас “Хөх өө намжил” дуурийг этник маягаар тоглох бодол бий. Бүжиглэдэг, жүжиглэдэг, дуулдаг олон талын авьяастай уран бүтээлчид гарч ирж байж өмнөх үеийнхнээ давах түвшинд хүрнэ шүү дээ.
-Чуулгаа ямар хэмжээнд хүргэх зорилготой байна вэ?
-Монголд тайз нь эргэдэг театрын зориулалттай дөрвөн барилга байгаагийн нэг нь манайх. Бид чуулгаа хөгжимт театр болгож, мюзиклийг Монголд хөгжүүлэхийг зорьж байна. Мюзикл гэхээр “Дуурь шиг дуулаад байдаг юм уу” гээд л нарийн юмыг нь мэдэхг үй хүн олон таарч байлаа. Манайхан мюзиклийн тухай сайн мэдэхг үй байгаа нь арга ч үгүй. Дэлхийн томоохон мюзикл үүд тэр бүр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаад байдаггүй юм. Хоёр жилийн хугацаанд найман мюзикл тавихаар төл өвл өж байна. Тийм амархан хөгжихг үй ч, мюзикл тоглож сурна гэдэг том амжилт.
-Таныхаар хотын соёл гэж юу вэ?
-Байгалийн хууль шиг хот бүрт мөрдөх ёстой зарчим бий. Хүн гэдэг хайрлан дурлаж, урваж хөрвөж, үзэн ядан, өрсөлдөхөөр байгалиасаа заяагдсан. Гэхдээ энэ олон зан араншингаа зөв тийш залахгүй бол болохгүй. Хөлөөр өө толгой хийж болно. Ардчилал энэ эрхийг өгсөн. Гэхдээ чиний дураараа дургих нь миний эрх чөлөөний хязгаарт хүрээд дуусна. Юу дуртайгаа хийж болох ч бусдын эрх чөлөөнд халдвал энэ нь бүдүүлэг хэрэг. Энэ дүрмийг мөрдөхийг хот иргэдээсээ шаарддаг. Улс маань хурдацтай хөгжиж буй үед нийгэм иргэдээс хариуцлага шаардаж байна. Чамайг хоёр цаг хүлээлгэсэнд намайг уучлаарай. Гэхдээ би Монголын уламжлалт хариуцлагагүй байдлаас болж хүлээлгэлээ. Учир нь биднийг уулзахаас өмнө товлосон ажлууд цагтаа эхлээгүйгээс болсон юм. Бүгд төлөвлөснөөр болсон бол одоо нэгэн арга хэмжээнд очих байлаа. Гэхдээ тэр арга хэмжээ ч гэсэн одоо эхлээгүй байгаа гэдэгт би бат итгэлтэй байна. Яагаад гэвэл бид бүгдэд хариуцлага байхгүй. Манай “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзиклд энэ тухай хөндсөн.
-Энэ мюзиклийнхээ тухай ярина уу?
-Нипонь нэртэй залуухан уран бүтээлчтэй хамтран зохиолоо бичлээ. БНСУ-ын олон ангит киноны шилдг үүдээ шалгаруулж байхыг би үзсэн юм. Гэтэл одоо хүмүүсийг байлдан дагуулаад байгаа кино зохиолуудыг залуучууд бичдэг юм байна. Тэдний нүд гярхай, хэллэг энгийн байдаг юм билээ. Нипонийн шүлгүүдийг уншихад надад их таалагдсан. Гүн ухаан мэдэрдэг хүмүүс энгийн амьдралын цаадхыг хардаг. “Танай жүжиг хэтэрхий энгийн хэллэгтэй юм биш үү” гэж зарим хүн шүүмжилсэн. Мюзиклийн хэллэгийг амьдралд ойр байлгахгүй бол, хөгжим гэдэг абстракт шүү дээ. Хөгжим сонсоод нэг хүн далай, нөгөөх нь тэнгэр огторгуйг төсөөлөх жишээтэй.
-Ерөнхий найруулагч нь Олег Юмов байх аа?
-Залуу хүн хэрнээ Буриадын Төрийн шагнал хүртсэн, Оросын театрын шилдэг найруулагчийн “Алтан маск” шагналтай, ирээдүйтэй найруулагч бий. “Black box” театрт гурван жүжиг тавьж байсан. Бид хоёр ОХУ-ын Театр урлагийн их сургууль (ГИЗИС) төгссөн болохоор нүдээрээ шахам ойлголцдог. Хамт олон, найз нөхөд хоорондоо яриад шууд ойлголцдог, бусад хүн мэдэхээргүй пароль үг хэллэг гэж байдаг даа. Оросын театр урлагийн сургуулийнхны зохиосон тийм хэллэгүүд уламжлагддаг учир манай төгсөгчид биенээ амархан ойлгодог шиг санагддаг.
-Та мэргэжлээрээ ажиллан, драмын жүжиг тавьж байсан уу?
-УДЭТ-т “Зүүдээр аялсан гурван шөнө”, “Бардам туулай”, “Хоёр сум” жүжгүүдээ тавьж байсан. Нийгэм өөрчл өгдсөн, театрын ажил хүнд үед МҮОНТ-д “Гурвалжин” нэртэй хөгжмийн нэвтрүүлэг хөтөлж, Монголын анхны вижэй (хөгжмийн нэвтрүүлгийн хөтлөгч) болж байлаа. “Сайн байцгаана уу, залуучууд аа” гээд л нэвтрүүлгээ эхэлнэ. “Үзэгчид ээ” гэж хэлсэнгүй, насаар нь хүмүүсийг ялгаварлалаа гэж шүүмжлүүлдэг байлаа.
-Нэвтрүүлэг хөтлөн кино найруулж, дууны ая, шүлэг зохиодог гээд л тал бүрийн ажил хийж явжээ. Алинд нь илүү дуртай вэ?
-Дуртай юм их байна аа. Мэргэжлийнх биш ч гитараа тоглох дуртай. Сургуульд сурч диплом өвөртөлснийгөө зарим хүн мэргэжил эзэмшлээ гэж ярьдаг. Миний бодлоор диплом бол тухайн ажлыг хийж чадна гэсэн баталгаа биш. Зүгээр л тэр сургуулийг төгссөн гэдэг нотолгоо. Дипломгүй ч гэлээ аливааг мэргэжлийн түвшинд хийдэг хүн олон. Сонирхон хийж байгаа ажлаар нь хүний амьдралын хэв маягийг тодорхойлж болдог. Хүн дуртай зүйлээ л чин сэтгэлээсээ, сайн хийдэг. Тухайлбал, банкны ажилтан экстрим спортод дуртай бол тэр эрсдэлээс айдаггүй байх магадлалтай.
-Та дууны шүлэг бичиж байгаа юу?
-“Никитон”-ы Батчулуун намайг “Залхуу ах шүлэг бичиж өг” гээд л шаарддаг юм. Би өөрийгөө залхуу гэж боддоггүй. “Нандин шүтээн”, “Хос хунгийн дууль” шиг дуу өдөр бүр зохиогоод байвал би агуу болно биз дээ. Баачка бид хоёрын энэ насны амьдралд тэр хоёр дуу байхад л хангалттай. Дахиад зохиолоо гэхэд илүүг хийх хэрэгтэй. Сайхныг зохиох шунал төрж байгаа ч, бяр амтагдахгүй юм.
-Дээхнэ үеийн дуунууд урт настай, одоо ч хүмүүс сонсох дуртай. Гэтэл орчин үеийн уран бүтээлчдийн дууны ихэнх нь сар, улирал, жилийн настай байх юм. Энэ ямар шалтгаантай вэ?
-Дээр үед рок, попын олон хамтлаг дуучин түмэн янзын дуу хийж байлаа. Тэр бүтээлүүдээс одоо шилдэг нь шигшигдээд үлдсэн. Одоогийн уран бүтээлчдийн дуунаас ч гэсэн ирээдүйд шигшигдээд л хоцорно.
-Тэгвэл таны бодлоор орчин үеийнхний бүтээлээс аль дуу урт наслах вэ?
-Чойжоогийн “Хүрч чадахгүй” дуу лав тунана. Яагаад гэдгийг мэдэхгүй ч үлдэнэ, үлдээсэй гэж хүсэж байна.
-Манай уран бүтээлчид сүүлийн үед нүсэр тоглолт зохион байгуулахаасаа татгалзаж, бааранд тоглолтоо хийдэг болжээ. Эдийн засгийн хямралтай холбоотой юм болов уу?
-Ивээн тэтгэгчийн хүчээр олны танил болсон, эсвэл шүтэн бишрэгчид нь од болгосон гэж уран бүтээлчдийг хоёр ялгаж болно. Тоглолт хийхэд нь танхим дүүрдэг, үзэгчдийг байлдан дагуулдаг уран бүтээлч ивээн тэтгэгчтэйгээсээ илүү хүчтэй. Ивээн тэтгүүлсэн уран бүтээлчид хэсэгхэн хүмүүсийн сонирхолд нийцүүлж, тэдний хүслээр дуугаа хийдэг. Улаанбаатар хотыг нэг сая 500 мянган хүнтэй гэж бодъё. Нийслэлчүүдийн зөвхөн нэг хувь нь 15 мянган хүн болно. Хотын иргэдийн нэгхэн хувийг байлдан дагуулж уран бүтээлүүдээрээ “өвчлүүлэхэд” л тоглолтын тасалбар олдохгүй болно. Тэр 15 мянган үнэнч шүтэн бишрэгчийг дагаж санжиганадаг дүр эсгэгчид бас үзнэ.
-Дүр эсгэх ямар шаардлагатай байдаг юм бол?
-Хүн гэдэг нийгмийн амьтан хойно бусдад өөр сэтгэгдэл төрүүлэхийг хүсдэг байх. Олонд таалагдах гэж жүжиглэх ядаргаатай юм шиг ээ. Сэтгэл үнэгүй хэрнээ хамгийн том баялаг. Түүнийгээ наймаалцаад, “Би ийм их сэтгэл гаргаж байхад тэгээд яах вэ дээ” гэж бодон, өөрийгөө хүчлэн байж таалагдахгүйгээ хийгээд байвал сүүлдээ аливаад сэтгэлээсээ хандаж чадахаа болино.
-Монголд олон шинэ уран бүтээлч бий. Зарим нь үнэн сэтгэлээсээ урлагт дурласан байхад олонд танигдах хүсэлтэй, цаг зуурын хүмүүс ч байна. Таны бодлоор цаашдаа ихийг бүтээх, авьяастай, ирээдүйтэй уран бүтээлч хэн байна вэ?
-Авьяас гэдгийг гурваар дарсан гэзэг гэж ойлгож болно. Бурхнаас заяасан эв дүй, аз завшаан, хөдөлмөр нийлж авьяасыг бүрдүүлнэ. Уйгагүй хөд өлмөрлөдөг хэрнээ эвсэл муутай уран бүтээлч байдаг. Эсрэгээрээ, аливааг хурдан сурдаг чадварлаг хэрнээ залхуу хүмүүс байна. Зөв газраа, тохиромжтой цагт төрсөн эсэх нь аз завшаантай холбоотой. Тухайлбал, чадварлаг дуучин байлаа гэхэд түүний хоолойнд тохирсон ая зохиодог, шүлэг бичдэг уран бүтээлчид тэр цаг үед хамт төрж байж гайхамшгийг бүтээнэ. Харин суу билиг бол мөнгө, цаг үе, ер нь юунд ч захирагддаггүй. Суут төгөлдөр хуурч төрвөл хөгжим нь түүнийг өөрөө олоод очно. Тийм агуу хүн хөгжим тоглохдоо хүрвэл модоор ч гэсэн төгөлдөр хуур урлана. Монголд суут уран бүтээлч төрсөн бол одоо цойлоод л гараад ирэх байсан биз. Агуу нь одоогоор байхгүй ч, авьяастай уран бүтээлчид олон бий. Гэхдээ тэднийг би биш, үзэгчид дүгнэнэ, төрүүлнэ. Авьяаслаг зураач байлаа гэж бодъё. Тэрбээр зургаа зураад хэнд ч үзүүлэлгүй байшинтайгаа шатчихаж. Бүтээл нь байхгүй, өөрөө үгүй болсон, хэний ч мэдэхгүй хүнийг зураач гэж нэрлэх үү. Тэгэхээр хэчнээн мундаг байлаа ч гэсэн уран бүтээлчдийг төрүүлэхэд үзэгчид том үүрэгтэй байгаа биз.
Дэлхийн хамгийн баян уран бүтээлчийн хөрөнгийг шилдэг 100 бизнесменийхтэй харьцуулбал өрөвдмөөр. Гэхдээ цэнгэлдэх хүрээлэнд цугласан олон мянган үзэгчийг байлдан дагуулна гэдэг юу юунаас илүү үнэ цэнэтэй. Оддын бүтээсэн түүх ямар ч том байшингаас өндөр. Энэ дашрамд, бас нэг юм хэлэх хэрэгтэй байна. Нэг нэвтрүүлгийн үеэр үзэгч утасдаад “Рок попынхон залуучуудыг амжилтад хүрэх гэхээр доош дардаг. Та нар байр сууриа тавьж өгөөч” гэж байсан. Бид шинэ залуу уран бүтээлчдийгээ дэмжихгүй, нийгмээрээ доош дараад байх шиг санагддаг юм. Нэг тоглолтод залуу дуучныг оруулах гэхээр “Энэ арай жул юм биш үү” гээд, өмнөх үеийн нэр хүндтэй уран бүтээлчдийг хүсээд байдаг. Хуучны сайхан дуунууд яах вэ, тэртээ тэргүй сонгодог бүтээл болчихсон. Монголд хуучнаа гэх хүсэл давамгайлаад байх шиг. Үе тэнгийнхнээ дарахыг хүсдэг нэг хэсэг байгаа юм биш биз дээ гэж айж байна. Хэвлэл мэдээллээс харахад “Ийм гавьяатай дуучин байсан, одоо ингэж тэгж амьдарч байна. Тэднийг дурсах хэрэгтэй” гээд л өнгөрсөн баларсныг яриад байх юм. Өмнөх үеийн бүтээлчдийг хөөцөлдөж явахад уран бүтээл туурвих гээд ядарч яваа залуус “Би зөв юм хийгээд байна уу” гэж эргэлздэг. Тэднийг хөөргөж болохгүй, эрт биеэ тоочихно гэдэг. Гордость буюу өөрөөрөө бахархах гэсэн орос үг бий. Оросууд тийм хүмүүсийг хэзээ ч онгирч байна гэж боддоггүй, өөртөө итгэлтэй, бусдаас онцгой гэж ойлгодог. Гэтэл бид шинэ уран бүтээлчдийн “Би” гэсэн минийхээс, чинийхээс том ертөнцийг, өөртөө итгэлтэй байдлыг нь алга болгож, өөрсөдийнхөө түвшинд аваачих гэдэг.
-Та охиноо авьяастай гэж боддог уу?
-Надад таалагдах чухал биш. Сонор англиар дуу зохиож шинэ цомог хэвл үүлж байгаа. Нэг тоглолтод тэр дуунуудаасаа дуулсан юм. Тэгтэл нэг залуу ирээд “Танай охин гадаадын дуучдын дууг сайн дуулах юм” гэж хэлсэн. “Өө, хэний ч юм бэ, хэзээ нэгэн цагт бааранд дуулсныг Сонор хүргэж байна гэж хүмүүс ойлгож байгаа юм байна шүү дээ” гэж бодогдож, надад их гунигтай санагдсан. Тэгтэл тэр залуу “Харин ч гадаадын дуу гэж андуурна гэдэг сайн зүйл шүү дээ” гэж хэлэхэд нээрэн ч тийм юм шиг санагдсан. Учрыг нь олоогүй л явна.
Б.ДӨЛ

П.ХАЯНХЯРВАА: БИ АМЬДРАЛЫНХАА НЭГ Ч ЦАГИЙГ ТОГЛООМОНД ҮРЖ БАЙГААГҮЙ

 2014 оны 10 сарын 01


 “Залуу” хөгжмийн зохиолч П.Хаянхярвааг “Хоймор”- тоо заллаа. Монголд цэргийн хөгжим үүсэж хөгжөөд бүтэн зууныг элээхэд амьдралынхаа 67 жилийг энэ урлагт зориулсан гавьяатныг “залуу” гэж онцолсныг алдаа гэж эндүүрэв зээ. Үнэндээ тэр сэтгэлээрээ 30 гаруй настай юм билээ. “Чи мөн сайхан өтөлжээ, мундаг юм аа гэж хэн ч намайг урамшуулаагүй ч уран бүтээлээ хийхэд тэгж хэлүүлэх шиг сайхан мэдрэмж төрж, өөдрөг болдог” гэж тэр өгүүлсэн. Хар багаасаа л урлагтай нөхөрлөж, 1955 онд ЦДБЭЧ-д хөгжимчин болж, хоёр жилийн дараа П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн их сургуульд удирдаач мэргэжлээр сураад, 1961-1978 он хүртэл чуулгадаа найруулагч, уран сайхны удирдагч хийн, 1981 он хүртэл ДБЭТ-т ажилласан гээд л түүний намтрыг цааш өгүүлбэл уртаас урт тоон дараалал үүснэ. Гавьяаныхаа амралтыг эдэлж суугаа настан бүрт энэ мэт тоон хэлхээс болсон намтар байдаг ч түүнийх шиг амжилт бүтээлээр, бодит биеллээ олсон бахдам гавьяагаар дүүрэн нь цөөн биз ээ. Тоо бол юу ч биш, нас бол юу ч биш...
-Мөрөөдөл дууссан цагт хүн өөрөө төгсдөг гэдэг. Таны мөрөөдөл юу вэ?
-Мөрөөдөлгүйгээр амьдарна гэж байхгүй л дээ. Минийх багахан шиг юм аа, насандаа ганцхан мөрөөдөлтэй байснаа биелүүлчихсэн. Хөгжмийн сайчуудтай ойр дотно, сайн хөгжимчин болохсон, энэ урлагт хэрэгтэй хүн байхсан гэж хар багаасаа мөрөөдсөөр 67 жил зүтгэжээ. Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгад “Жаран хар” найрал дууны анги шинэчлэн зохион байгуулах үүрэг хүлээснээ амжилттай биелүүлсэн. ЗХУ, БНАСАУ, БНХАУ зэрэг олон улсад оркестроо удирдан уран бүтээлээ толилуулсан. Цэргийн хөгжмийн урлаг 80 гаруй жил шавь сургалттай байсан. Сайн хөгжимчид, дарга нар нь цэргүүддээ хөгжмийн боловсрол олгодог байсан гэх үү дээ. Цэргийн хөгжмийг мэргэшүүлэхсэн гэж мөрөөддөг байснаа 1972-1978 онд Зэвсэгт хүчний жанжин штабын цэргийн хөгжмийн албаны дарга байхдаа тодорхой хэмжээгээр биелүүлсэн. Томоохон бүтээл дохихсон гэх хүслээ ДБЭТ-ын уран сайхны удирдаач байхдаа биелүүлсэн. “Жизель” балетийг Монголд анх тавихад удирдсан. Амжилттай сүрхий нь юу юм, гэхдээ өөрийнхөө хэмжээнд хүссэндээ хүрсэн.
-Хэрвээ танд эргээд залуу болох боломж олдвол юу хиймээр байна вэ?
-Дахиад л урлагаа хөөцөлдөнө. Орчин үеийнхэнд атаархдаг. Ямар сайхан үед төрсөн юм бэ. Өдгөө хөгжмийн боловсролыг дэлхийн хэмжээнд эзэмшиж, хийснээ мэдээллийн бүх шугамаар олон түмэнд хүргэх боломжтой болж. Ганцхан мэргэжлээ сайн эзэмшиж, аливааг суръя гэвэл ултай суурьтай, угаас нь судлах хэрэгтэй, сургаар хандаж болохгүй. Их том ярьдаг хэрнээ багыг мэддэг залуус орчин үеийн уран бүтээлчдийн дунд ажиглагддаг. Гадаад хүний нэр буруу дуудах зэрэг ярианаас нь андашгүй. Б.Ринчен, Ж.Бадраа, С.Гончигсумлаа, Г.Бирваа, Д.Лувсаншарав нарын мундагчууд намайг хүмүүжүүлсэн. Ринчен гуайтай би мэндэлж үзээгүй, холоос л сүсэглэж, номоос нь олон сайхныг мэдэж ойлгосон. Азтай тохиолоор Ж.Бадраа багштай олон жил ойрхон ажилласан.
-Эргээд харахад Таны залуу насны дутагдал юу байв?
-Хөнгөн, хүнд итгэмтгий. Мэдэхгүй хэрнээ “Мэдлээ” гэж, чадахгүй байж “За” гэж хэлдэг. Биелүүлэх боломжгүйдээ ам гарчихаар худалч болж таарна. Тэр дутагдалдаа шүүмжлэлтэй ханддаг учир хүнд худлаа хэлчихгүй юмсан гэж одоо хичээдэг. Эргээд бодоход би нэлээд олон удаа худлаа ярьжээ. Бүтээнэ болгоно, маргааш, нөгөөдөр хийж өгнө гэж амлаад амжихгүй, хүний ажил алдагдуулсан явдал мэр сэр бий. Айхтар ноцтой хэрэг биш ч, хүмүүсийн харилцаанд гардаг жижиг юмнаас болж “Энэ Хаянхярваа худалч юм уу даа” гэж бодогдохоор байдал нэлээд олон гаргасандаа одоо харамсдаг.
-Таны бодолд амьдралын тань хэдэж жилийн төлөвлөгөө байна вэ?
-Хөгжмийн зохиолч Бадраа багш намайг ЦДБЭЧ-д очиход бага даргаар томилж, төлөвлөгөө хийлгэн, түүнийгээ шалгаж, дүгнэж хүмүүж үүлсэн. Ажлын төлөвлөгөөгөө тасралтгүй хөтөлж байсан ч амьдралын тэмдэглэл алаг цоог. Харин сүүлийн үед өдрийн тэмдэглэл байнга хөтөлж байна. Ажлын төлөвлөгөө бичээд байдаггүй ч толгойд өдөр бүр шинэ хөгжим бууна. Давгүй санагдсаныг нь цаасан дээр он, сар, өдөр, цагтай нь бушуухан тэмдэглэдэг. Лувсаншарав гуай зохиолуудаа өдөр сартай нь тэмдэглэдэг байсан нь надад үлгэр дуурайл болсон. Хүн ажлаа заавал төлөвлөдөг, үгүй юм аа гэхэд зорилготой байх ёстой. Би тэтгэврийн хөгшин учир надад тодорхой ажил, ногдсон үүрэг гэж байхгүй. Гэхдээ Монголын хөгжмийн зохиолчдын наадам “Морин хуур”, “Алтан намар”-т алгасахгүй оролцдог. Б.Бямбабаяр Монголын хөгжмийн зохиолчдын холбооны тэргүүний ажлыг хүлээж авахдаа “Нийтийн дууг мэргэжлийн түвшинд хүргэнэ” гэж зорилт тавиад түүнийгээ үлгэрлэн биелүүлж яваа. Орчин үеийн нийтийн дуу монгол хүний сэтгэл санааг илэрхийлсэн, улсын хөгжлийн нүүр царай болсон олон талын шаардлага биелүүлсэн байх учиртай. Бямбабаярын дэвшүүлсэн зорилтыг дэмжиж өөрийн хувь нэмрээ оруулж, мэргэжлийн түвшинд бүтээл хийхсэн гэж боддог.
Манай нийтийн дууны зохиолчид энэ асуудалд жаахан хөнгөмсөг хандах тал бий. Сүүлийн 10 гаруй жил гэрт суухдаа сар бүр нэг уран бүтээл хийж байгаа. Ахмадууд тэтгэвэрт гарахдаа биеэ чагнаад суулгүй урьд нь хийж байсан ажлаа ямар нэгэн байдлаар үргэлжлүүлэх ёстой гэж боддог. Үйлдвэрт ажиллаж байсан хүн үйлдвэрийн ажил хийх нь хаашаа юм. Гэхдээ л нийгэмдээ чадахаа хийж, хувь нэмрээ оруулж байх хэрэгтэй болов уу. Би амьдралынхаа нэг ч цагийг тоглоомонд үрж үзээгүй.
-Нас гэгч тоо урсаад л байдаг хэрнээ нэг их мэдэгддэггүй. Та сэтгэлээрээ, сэтгэхүйгээрээ хэдэн настай вэ?
-30 дотор эргэлдээд л байдаг шүү. Өөрийгөө хөгширлөө, хоцорлоо, өнгөрлөө гэж боддоггүй. Би дэвшилтэт, дэврүүн, романтик сэтгэлгээтэй хүн. Аливааг хөгшин хүний байр суурьнаас харахгүй юмсан, залуус шиг сэтгэхсэн гэж боддог. Хоцрогдлоо гэж битгий бод, хүсэл эрмэлзэлтэй бай гэж шавь нартаа хэлдэг. Мэдлэгтэй, намбатай ахмадууд сайхан харагддаг шүү дээ. Сурсан өчүүхэн зүйлээ хүнд хүргэхсэн гэж боддог ч би залхуу юм. 70 гаруй ном редакторлосон хэрнээ ганцыг ч бие дааж бичээгүй. Г.Бирваа багш надад их сайхан үлгэр жишээ үзүүлж, миний ном бичих замд гэрэлт бамбар асаасан. Тэрбээр 80 настайдаа дурсамжаа бичиж эхлээд 90-тэйдээ хоёр ботио дуусгажээ. “90 жилийн дурсамж” нэртэй нэгдүгээр боть нь гэхэд 770 хуудастай, он оны үйл явдлыг өдөр, сар, овог, нэртэй нь бичиж. Арга барил нь ч их сонин. Эхлээд уйгаржин монголоор бичээд, орчин үеийнхэнд зориулж кириллд хөрвүүлжээ. Би дурсамжаа бичиж эхэлсэн ч дуусгах юм болов уу даа. Хөгжмийг залхууралгүй бичдэг хэрнээ номыг нэг л зориглодоггүй ээ.
-Эмээ, өвөөтэйгөө ойр өссөн болоод ч тэр үү, надад настнууд бүгд сайн хүн шиг санагддаг. Таны бодлоор ахмадууд амьдралын үнэнийг таньчихсан, алдаа оноогоо ухаарсан учир сайн хүмүүс байдаг уу, эсвэл тэдний дотор муу нь бий юү?
-Муу хүн гэж байхгүй. Монголд ардын хувьсгалт нам биднийг нэлээд хэнхэг хүмүүжүүлчихэж. Их ажил яримтгай, мэдэхгүй юманд хошуу дүрэх дуртай, нэмэр биш саад болдог өвгөчүүдийн үе бий болчихоо юу гэж шүүмжлэлтэй ханддаг. Хорооныхоо намын хуралд суухад ахмадууд залуусыг ад үзээд, муу хэлээд ч байх шиг, бидний үед ийм, тийм байсан гэж шүүмжилдэг нь миний сэтгэлд хүрдэггүй. Ингэж ярьж яах нь вэ дээ, цаг үе өөрчлөгдсөн гэж хэлмээр болж, зарим шүүмж нь эмзэглэмээр санагддаг. Бид өөр хүмүүжилтэй ч энэ нийгэмд дасаж, ойлгож, дэмжиж амьдрахгүй бол горьгүй. Тэд сайн санаад буруу яриад байдаг болохоос биш, хөөрхий минь муу санаална гэж юу байх вэ.
-Тэгвэл таны найзуудаас хамгийн залуу нь хэдтэй вэ?
-Надад нас, насны андууд бий шүү. Найз гэдэг хоёр талтай юм. Миний ажил амьдрал, сонирхолд таарсан анд, эсвэл зүгээр л хүний ёсоор нөхөрлөдөг, хамт ууж идэж зугаацдаг хүмүүс байна. Аливаа мэдэхгүйгээ асуухад дуртай зөвлөдөг, надаас тусламж авдаг, санал нийлдэг найзуудад илүү дуртай. “Чингис хаан” хамтлагийн ахлагч Жаргалсайхан манайд ирж зөвлөгөө авснаас хойш ойр дотно нөхөд болсон. Их хөдөлгөөнтэй, нийгмийн идэвхтэй хүн юм. Монголын рок поп хөгжмийн нууц товчоог бичиж эхлээд 10 гаруй жил боллоо. Мөн рок поп урлагийн музейг өөрөөсөө хөрөнгө гаргаж байгуулах гэж байгаа нь миний гүн хүндэтгэлийг хүлээсэн. Залуу хүн бүр Монгол Улсынхаа хөгжилд өөрийн хувь нэмрээ энэ мэтээр оруулж байвал аштай юу даа.
-Та сүүлийн үеийн дуунуудыг юу гэж дүгнэж байна вэ?
-“Элгэн нутаг” богино долгионы радио их аятайхан дуунууд явуулдаг, хөгжмийн зөв бодлого хөтөлбөртэй юм билээ. Түүгээр дамжуулж залуу хөгжмийн зохиолчдын бүтээлтэй танилцдаг. Орчин үеийн дуунууд хоёр янз юм аа. Уламжлалаа хөгжүүлээд, урлагийг мэргэжлийн түвшинд авч яваа, чин сэтгэлээсээ бүтээдэг нэг хэсэг байхад хөнгөн, арилжааны шинжтэй, долоо хоног сонсоод хүн уйдахаар дуу хийдэг бүлэг байна. Урьд нь бидний бүтээлүүдийг мундгууд урьдчилан хянаж, зөвлөдөг байсан учир тэр үеийн дуунууд одоо ч амьтай. Хүн бүр хөгжмийн зохиолч, яруу найрагч болсон, толгойтой үснээс олон дуу мэндэлж байгаа цагт бүгдийг нь сонсон санал бодлоо хэлнэ гэдэг бүтэшгүй. Шинэ залуу уран бүтээлчид туршлагатай, мэдлэгтэй ахмадуудтай уулзаж зөвлөгөө авч байх хэрэгтэй. Намайг зорьж хүн ер ирэхгүй юм. Асуувал дуртай хэлж өгөхсөн. Ахмадуудын үгэнд авах, гээхийн ухаанаар хандах хэрэгтэй. Өмнө болсон явдал, мартагдсаныг түүх гэдэг. Хөгжим гэдэг өмнөхийн уламжлал болохоос биш, цоо шинэ газар ургасан цэцэг биш. Хөрс сайтай газар цэцэг илүү сайхан дэлгэрнэ. Монголчууд бид хөгжмийн том гүн ухаантай ард түмэн. Гэтэл монгол төрхгүй дуу хийж, хүний юм дуурайгаад буруу замаар хатирч явна. Эхлээд ардын дуугаа сайн судалж, монгол хүний сэтгэхүйг бодож байж дуугаа бичээч гэж ая зохиож эхэлж буй залууст хэлмээр санагддаг.
-Урьд нь уран бүтээлийг уран сайхны зөвлөлийн хурлаар оруулдаг байсан гэлээ. Одоо таны дуу ямар шат дамжлагаар бүтэж байна вэ?
-Миний уран бүтээлийн зам үндсэндээ 1990- ээд оноос хойш хаагдсан. Янз нь ЦДБЭЧ байгаагүй бол миний уран бүтээлийг тоглох газар олдохгүй нь. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш уран бүтээлч хийснээ өөрөө борлуулж, эзнийг нь олж, сурталчлах хэрэгтэй болсон. Би тэгж сураагүй юм, суралцаж чадахгүй явна. Уг нь сар бүр нэг дуу бичдэг. Миний сүүлийн дуунууд хүнд хүрэхгүй байаа. ЦДБЭЧ-ынхан төлөвлөгөөтэй, ажилтай улс учир үймүүлж, хийсэн дуу бүрээ өгөөд байж боломгүй. Өөрөө сурталчилъя гэхээр орчин үеийн дуучид намайг танихгүй, би ч мэдэхгүй, мартагдаж байгаа юм уу даа. Энэ яах вэ, цагийн жам. Мөнгөгүй хүн аль ч салбарт урагшлахаа больжээ. Мөнгөтэй, овсгоотой залуучууд дор нь номоо хэвлүүлж, цомгоо гаргах юм. Энэ нь түүхийн хуудас баяжуулж, сүүлд баримт болж үлдэх сайн талтай ч нийтийн дуу хөгжмийн хөгжилд ямар нэгэн байдлаар садаа болно. Ухаан нь, сонгомол бишийг өдөр бүр сонсгоод байвал сонсогчдыг төөрүүлэх аюултай. Нэг үеэ бодоход манай дуучдын мэдлэг боловсрол сайжирч, ур чадвар өндөрсжээ. Гэхдээ нэг зүйлд алдаад байх шиг. Хүний сайхан дууг дуулж алдаршиж байгаа хэрнээ эргээд хөгжмийн зохиолч, яруу найрагчаа дурдахгүй, миний уран бүтээл гэж ярих юм. Зориуд тэгдэг үү, эсвэл туршлагагүйтэж хэлдэг үү, мэдэхгүй юм. Их буруу хүмүүжил. Уран бүтээлчийн хөдөлмөрийг эс үнэлсэн, түүхээ үл хүндэтгэсэн хэрэг. Захын цомог харахад л дуучны нэр дуутайгаа эрийж байхад хөгжмийн зохиолч, яруу найрагчийнх байдаггүйд эмзэглэдэг.
-Тэгвэл зохиосон хөгжмүүдээ шүлэгтэй болгохын тулд яадаг вэ?
-Одоо бол Дагвадорж, Хүрэлбаатар зэрэг найрагчдад захиж хийлгэдэг. Яруу найрагчдыг таньдаг бол ярилцан тохирно. Миний хүссэнийг бичиж өгнө, их амар. Гэхдээ дуу гэдэг заавал танилаар бүтдэг юм биш. Сэтгэлд таарсан шүлэг уншвал хөгжим нь шууд санаанд буудаг. Яруу найргийн түүврүүдээс шүлэг авч дуу хийж болно. Бадраа, Долд, Ч.Чимид, Д.Пүрэвдорж нарын шүлгийг уншихад ая нь шууд л сэтгэлд буудаг. Миний уран бүтээл хийдэг арга барил их өвөрмөц. Төгөлдөр хуур тавих зайгүй байранд суудаг учир хөгжмөө санаандаа төсөөлөн бичдэг. Гэхдээ зүгээр нэг шалдан ая биш, оркестртойгоо толгойд бууна. Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийнхнөөр аяа тоглуулахад яг л миний санаанд бууснаар сонсогддог. “Багш худлаа яриад л, өөр газар хөгжимдөж үзсэн байх” гээд хүмүүс үнэмшдэггүй юм.
-Монгол цэргийн хөгжмийн гавьяа юу вэ?
-Нэгдүгээрт, Монголд хөгжмийн бичиглэл буюу ноот нэвтрүүлсэн. Хоёрдугаарт, Ерөнхий боловсролын сургуультай болсон эхний 30, 40 жилд сурагчдын хөгжмийн боловсролыг цэргийн хөгжмийнхөн анхаарсан. Цэргийн хөгжимчдийг алба хааж нутагтаа очиход аймаг сумын удирдлагууд нь клубийн дарга, хөгжмийн багшаар томилдог байж. Гуравдугаарт, Улсын төв театр, Ардын дуу бүжгийн чуулга, Улсын цирк зэрэг мэргэжлийн байгууллагад үлээвэр хөгжмийн суурийг тавьсан.
-Таныг цэргийн хөгжмийн урлагийн түүх мэддэг цөөхөн хүний нэг гэдэг. Хойч үедээ  юу үлдээхээр төлөвлөж байна вэ?
-Орост дээд боловсол эзэмшсэн, цэргийн хөгжмийн сургуулийн багш Цоггэрэл миний зөвлөгөөг авч, том түүхчдийн удирдлага дор “Цэргийн хөгжмийн түүхэн тойм” гаргасан нь муугүй болсон. Өмнө нь цэргийн хөгжмийн түүх гэж байгаагүй бол одоо түүхтэй. Монголд үлээвэр найрал хөгжим үүссэний 100 жилийн ойд зориулж манай хөгжмийнхөн ном бичиж байгаа. Миний аав цэргийн хөгжмийн анхны удирдаачдын нэг, багш нар минь алтан үеийнхэн байсан учир тэдний туулсан амьдрал, түүхийн зах зухаас мэднэ. Тиймээс цэргийн хөгжмийн түүхийг бүрэн бүтэн, үнэн зөв болгоход би хувь нэмрээ оруулах ёстой гэж ойлгодог. Тэр номд хүмүүс, түүхэн үйл явдлын тухай 39 материал өгсөн.
-Та Монгол Улсын төрийн дууллын найруулгыг үндэсний өнгө төрхтэй болгосон. Одоо найруулгаа өөрчилмөөр санагддаг уу?
-Тэгэлгүй яах вэ, юм нэммээр бодогддог юм. Намайг 1973 онд төрийн дууллыг найруулгажуулсныг Үлээвэр найрал хөгжмийнхөн тоглоход хоёрхон хүн ажигласан нь Гончигсумлаа, Лувсаншарав нар. “Аятайхан дуугараад байна. Та нар янзалсан юм уу, үүнээс ч сайн болгож болно, анхаараарай” гэж хоёул сануулж байсан. Монголд өчнөөн мундаг хөгжмийн зохиолч байхад ялгааг нь тэр хоёр л ажигласан нь их сонин, мундаг мэдрэмжтэйн шинж.
-Монгол хүн төрийн дууллаа үндэснийхээ шинжид оруулж найруулсан байтал яагаад Оросын хөгжмийн зохиолч Руновын найруулсан нь Монголын үндэсний радиогоор эгшиглэдэг юм бол?
-Манайхны залхуугийнх байх. Би уг нь Улсын филармони, ДБЭТ-ынханд бичээд л өгсөн. Оросоос ирсэн бэлэн бичлэг байгаа учир радиогийнхон шинээр бичүүлье гэж түвддэгүй байх.
-Хүнд олон үүрэг, нэршил бий. Тухайлбал Та хөгжмийн зохиолч, урлаг судлаач, хурандаа, хөгжимчин, удирдаач, аав, өвөө. Та аль үүргээ гүйцэтгэхдээ илүү аз жаргалтай байдаг вэ?
-Би удирдаачийн ажилдаа илүү дуртай. Над шиг бие жижигтэй хүн удирдаач болоход тийм ч тохиромжтой биш. Урлагийн гавьяат зүтгэлтэн Цэрэндорж багшийг удирдахаар л дотроос юм хатгаад, хөгжим аяндаа уянгалдаг. Түүнийг хараад л ийм сайхан удирдаач болохсон гэж хүссэн.
-Хамгийн сүүлд хэзээ оркестр удирдсан бэ?
-1961-2000 он хүртэл 40 жил удирджээ. Одоо ч удирдаж чадна. Дасгалаа өдөр бүр биеийн тамир маягаар хийдэг. Хараа сайн, ухаан саруул байна. Сонсгол муудсан ч хөгжмөө сонсдог. Ж.Чулуун гуай 50 гаруй настайдаа “Хөгжмөө зүгээр сонсоод байгаа хэрнээ хүний яриа дүнгэнээд байна” гэж байсан. Үнэхээр тэгдэг юм байна. Гэхдээ мэргэжлийн сонсгол гэж тусдаа байдаг юм болов уу, хэчнээн ч намуухан хөгжим эгшиглэж байсан буруу дуугарсан ноотыг ялгана. Би 1930-аад оны сүүлээр сонссон хөгжмөө одоо ч бичиж чаддаг. 1937 онд Налайх руу нарийн төмөр зам тавих үед Налайхын клубийн хөгжмийн багш луухаан “Төмөр зам” дуу зохиосон нь радиогоор явдаг байлаа. Тэрийг нь одоо би санадаг.
-Алтан үеийн хөгжмийн зохиолчдыг амьд сэрүүн цагт Та хамтран ажиллаж байсан хүн. Тэдний тухай дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-Гончигсумлаа гуай Монголын хөгжмийн зохиолчдыг соёлтой болгож, барууны хөгжмийг нэвтрүүлсэн хүн. Архи уухгүй, тамхинаас гарсан, ном их уншдаг, хөгжмөө л боддог хүн байлаа. Архи уудаггүй болохоор ч тэр үү, хүнтэй эв хавгүй ярьдаг, хатуухан зантай. Гэхдээ их сайхан сэтгэлтэй. Намайг их дэмжиж, тоодог байсан. Нэг удаа бид эмнэлэгт хамт хэвтэж таарсан. Тэгэхэд их баярлаж, “Чамтай хамт эмнэлэгт хэвтдэг ямар аятайхан юм бэ, хоёулаа сайхан ярина аа” гэж билээ. Их ч сайхан ярьдаг хүн байсан.
Дамдинсүрэн гуай их агуу, задгай авьяастай. “Учиртай гурван толгой”-г Дамдинсүрэн бичээгүй гэж манайхны ярьдаг их буруу. Түүний багш Смирнов гэж хүн аялгуунуудыг нь найруулгажуулсан. Тэр үед найруулга хийдэг хүн Монголд байсангүй. Смирнов их нямбай хүн учир 1946 онд нутаг буцахдаа өөрийн бичсэн найруулгаа Хөгжмийн урлагийн музейдээ өгчихөж. Тэрийг нь манайхан үзчихээд “Учиртай гурван толгой”- г Смирнов бичсэн гэж хэл ам гарган, Намын төв хороонд тогтоол хүртэл гаргуулж байсан.Дамдинсүрэн гуай Ленинградад сургуульд сурч байхдаа Кремлийн хана руу согтуу шээж байж. Цагдаа торгох гэтэл мань эр “Нэгдүгээрт би Монгол Улсын иргэн учир намайг торгох эрхгүй, хоёрдугаарт энэ хана руу би байтугай Бат хаан шээж байсан юм шүү” гэж хэлээд хөөгдөж, Бээжинд боловсрол эзэмшсэн. Тийм л нэг энгийн монгол эр байж.
“Баянмонгол”, “Идэр жинчин” зэрэг олон сайхан дуу зохиосон Дугаржав гуайг Монголын орчин үеийн дууны үндсийг тавьсан гэдэг. Тэр хүн мэргэжлийн хөгжмийн хүн байгаагүй, авьяасаараа л зохиож байж. Харин Мөрдорж гуай мэргэжлийн зохиолчийн хувьд орчин үеийн нийтийн дууны суурийг тавьсан. Мөрдорж гуай надад “Партизан Чойбалсан” дууныхаа талаар ярьж өгсөн юм. Тэр дууг зохиосны маргаашаас л хүмүүс дуулж, их хурдан олонд түгжээ. Үгийг нь бичсэн З.Пунцаг гуайг “Алтан гадас” одонгоор шагнахад намайг ч бас урамшуулах нь гэж бодож. Гэтэл гурван сар боллоо чимээ алга, гайхаад л байж. Нэг өдөр Лхагвасүрэн жанжин дарга нарыг цуглуулж хурал хийхдээ “Эхлээд нэг шагнал гардуулъя” гээд “Маршал Чойбалсан нөхөр Мөрдоржийг сайхан дуу зохиосон гэж мөнгөн цагаар шагнасан байна” гээд Чойбалсангийн гарын үсэгтэй энгэрийн цаг өгчээ. Урам нь хугарч, хурлын дараа Консулын дэнжид байрладаг хятад гуанзанд оржээ. Эзэн луухааныг дуудаад “Хөөе Цагаан, Чи надад зургаан сарын хугацаанд хоол, 100 грамм архи үнэгүй өгч бай. Би чамд чухал юм өгье” гэжээ. Цагаа өгөх гэхэд луухаан авахгүй надад хүндэднэ гэж. Мөрдорж гуай зөрүүдэлсээр нэг жил хоол, 100 грамм архитай хүртэх тохиролцоо хийсэн гэдэг. 1985 онд үүнийгээ надад ярихдаа “Би ч их тэнэг байж. Тэр цаг одоо байсан бол хамгийн чухал, үнэтэй эд болохгүй юу” гэж харамсаж билээ.
Монголын агуу хөгжмийн зохиолчдыг бид зохих ёсоор нь үнэлж чадаагүй. Цол хэргэмээ хайрласан ч тэд над шиг даржин амьдралтай насыг барж дээ.

 Б.ДӨЛГӨӨН