
Харин
миний хайртай олон яруу найрагч түрүүлж байсан учраас “Цагаан уул”
наадмыг хүндэлдэг” хэмээн даруухан хэлсэн. Э.Бүжинлхам өнгөрсөн онд
“Намрыг мартагсад” шүлэг, өгүүллэгийн номоо хэвлүүлсэн юм.
-Яруу найрагч бүр л өөрийн гэсэн төсөөллийн ертөнц, мэдрэмжээ шүлгээрээ илэрхийлдэг байх. Та өөрийнхөө ертөнцийг дүрслэхгүй юү?
-Харин
ээ. Би ертөнцөө бүтээж чадсан юм болов уу, чадаж яваа юм болов уу.
Үнэхээр л дүрслэх хэрэгтэй болбол намар шиг л байгаасай гэж хүсэж байна.
Намарт буй бүхэн л миний ертөнцөд байгаасай. Бороо шиг, тэнгэр шиг,
модод шиг, бас навчис шиг нь байгаасай.
-Та намрын улиралд дуртай юм уу?
-Би намарт дуртай. Гэхдээ өвөлд бас дуртай болоод байгаа.
-Навчис яг л үхэж байгаа юм шиг санагддаг учраас би намарт дургүй. Гуниглачихдаг юм. Харин та гуниглаж байж шүлгээ бичдэг үү?
-Гуниглах
дургүй. Гэхдээ намар гуних шалтгаан гарах нь их. Үзэсгэлэнтэй уйтгар
гуниг гэж байдаг л юм. Би гуниглахдаа л бичдэг гэж хэлэх дургүй ээ.
Магадгүй би огт ганцаардаж үзээгүй ч байж болох юм. Эсвэл миний өдөр
бүхэн ганцаардал байж ч магадгүй. Зүгээр л өөртэйгөө нүүр тулах мөчид
шүлэг бичдэг байх.
-Хэзээнээс шүлэг бичиж эхэлсэн бэ?
-Хэзээнээс
шүлгэнд дурласнаа санадаггүй юм. Нэг мэдэхэд л бичээд байдаг болчихсон.
Өнөөдрийг хүртэл бичих гэж оролдоод л явна. Үнэндээ надад байгаа бүхэн
минь энэ л байна.
-“Үсээ нөмрөөд хөдлөлгүй сууна”, “Үсээр минь салхи тоглоод” гэх мэт гэзэгний тухай дүрслэл таны шүлгүүдэд их байх юм.
-Яагаад
гэдгийг мэдэх гүй ч би үсний тухай их бичдэг. Үс зөн совинтой юм шиг
санагддаг. Тэнгэртэй холбогддог гэдэгт нь ч итгэдэг. Үс юу наас ч илүү
үзэсгэлэнтэй. Эмэгтэй хүн үсээрээ гунигаа далдалж, нүдээ нууж болно.
Мэдрэмтгий шүү дээ.
Үс минь нам унтчихсан хойгуур
Үнэрийг минь үнсэх гэж зүүд чинь ирэв
Тэнгэр рүү гараа сунган залбирав би
Тэр надад чамайг гуниглаж буйг хэлэв
Тэссэнгүй ээ, тэгээд л би Нулимсаа тайрчихлаа...
Б.ДӨЛГӨӨН
No comments:
Post a Comment