Thursday, December 5, 2013

Д.Сосорбарам: Хүн өөрийгөө тоож байх хэрэгтэй


 Тулгар төрийн 2222, Их Монгол Улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадам болоход 25 хоног үлджээ. Монгол түмний баярыг сонирхон олон жуулчин зочилдог. Энэ жилийн наадмаар “Монгол морьтон” спорт урлагийн тоглолт, шүхэрчдийн үзүүлбэр үзүүлнэ гэсэн. Наадмын нээлт, хаалтын ёслолын тоглолтыг Төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам найруулахаар болжээ. Тэрбээр хилийн чанадад ажиллаж амьдарч буй монголчуудтайгаа уулзаад иржээ. Энэ талаар тодруулав.
-Та Берлинээс хэзээ ирэв?
-Би энэ сарын 14-нд Берлинээс ирлээ. Германд байгаа монголчуудтайгаа уулзаж, “Өөрийгөө мэдэхүй” сэдвээр санал солилцсон юм. Ирээд Хятадын кино багийнхантай уулзсан. Тэд монголчуудтай хамтарч кино хийх зорилготой гэсэн. Яг одоо наадмын хүндэтгэлийн ёслолын ажиллагааны зохиомжийн талаар багийнхантайгаа ярилцаад сууж байна.
-Та АНУ, Япон, Англи, Унгар зэрэг оронд амьдарч буй монголчуудтай уулзаж, “Өөрийгөө мэдэхүй” сэдвээр ярилцаж, лекц уншсан. Дараа нь аль аль улсыг зорих вэ. Өөрийгөө танин мэдэхийн ач холбогдол юу вэ?
-Швед, Польш улсад суугаа монголчууд урьсан. Хүн гэдэг амьтан мэндэлсэн цагаасаа л ямх ямхаар өөрөөсөө урваж, зугтдаг юм байна. Ингэснээр энэ орчлонд ирсний үнэ цэнэ нь үгүй болдог. Тиймээс өнө мөнхөд “би” гэдэг хувь хүний чанараасаа урвалгүй, мөн чанараа ойлгож, өөрийгөө тоож байх хэрэгтэй. Тэгж байж л хийсэн бүтээсэн нь үнэ цэнэтэй болно.
-Энэ удаагийн хүндэтгэлийн тоглолт ямар онцлогтой байх вэ?
-Энэ тухай урьдчилж хэлбэл утгаг үй. Ямар ч байсан урьд өмнө хийж байгаагүй хэв маягаар зохион байгуулна. ЮНЕСКО-д бүртгүүлсэн, бүртг үүлэхээр төлөвлөсөн соёлын өвийг нэгтгэн тоглолтод багтаана. Цухас дурдвал, 999 бий бийлээч болон уртын дууч, этник чиглэлээр уран бүтээл туурвидаг язгуур урлагийн долоон хамтлаг наадмын хөтөлбөрт оролцоно.

No comments:

Post a Comment